Гэрт байдаг таргалуулдаг 9 ”хор”

Хуучирсан мэдээ: 2016.12.13-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ

Гэрт байдаг таргалуулдаг 9 ”хор”

Гэрт байдаг таргалуулдаг 9 ”хор”

1. Ямар ч биед "хэрэггүй" калори шүүгээндээ байлгах

Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн биед "хэрэггүй" гэдэг чихэр, жигнэмэг, чипс гэх мэтийг шүүгээндээ бүү байлга. Байгаа юмыг хүн хараад идэх хүсэл төрдөг.

2. Унтлагын өрөөндөө хэт хурц гэрэлтэй байх

Унтлагын өрөөний хурц гэрэл нь эрүүл мэндэд нөлөөлдөг. "Америкийн Тархвар Судлал" нийтлэгдсэн нэгэн судалгаанд харанхуй унтлагын өрөөнд унтдаг хүмүүсийн 21 хувь бага таргалаттай байдаг талаар нийтэлжээ. Учир нь унтах үед биеэс ялгардаг мелатонин даавар хурц гэрлэнд муу ялгардаг байна. Энэ нь сайн амарч чаддаггүй гэсэн үг юм.

3. Унтлагын өрөөндөө цахилгаан хэрэгсэл байлгадаг

"Хүүхдийн эмнэл зүй" сэтгүүлд унтлагын өрөөндөө ТВ, компьютертэй айлын хүүхдүүд бусад хүүхдүүдээс илүү ядарсан мөн 1,47 дахин их таргалалттай байдаг талаар нийтэлжээ.

4. Танай аяга, тавагны хэмжээ буруу байна

Та өөрөө туршилт хийж болно. Том тавган дээр хоол таваглаад түүнийгээ дундаж хэмжээтэй таваг руу шилжүүлээд үз. Жоохон хоол юм шиг харагдаж байснаа их хоол болж хувирна. Хүн тавагныхаа хэмжээгээр идэж илүүдэл калори өөрөө ч мэдэлгүй биедээ авдаг байна. Судлаач Корнелл том тавагтай айлууд 44 хувь илүү таргалалттай байдаг болохыг судалж тогтоожээ.

5. Жимсээ хөргөгчиндөө нуучихсан байна

Чихэр, чипсээ нүднээс далд байлгах тухай 1-д дурдсан. Тэгвэл эрүүл хүнс болох жимсээ хөргөгчний буланд биш нүдэнд ил харагдахаар байлгаж бай. Идэх хүсэл төрөх болно.

6. Өрөөний хэм халуун байна

Өвөл цагт дулаахан гэртээ тухлан суухаас өөр сайхан зүйл гэж юу байхав. Гэхдээ Чихрийн шижин судагааны төвөөс хоёр бүлэг хүмүүс дээр унтлагын өрөөний хэм 18-19’С болон 27-28’С хэмд 4 хоног туршилт хийжээ. Судалгааны үр дүнд бага хэмд унтдаг хүмүүс нь бараг хоёр дахин бага бэлхүүс хавийн өөхлөлт багатай байсан байна. Эндээс хэт халуун байх нь гэдсээрээ турахгүй гэсэн дүгнэлт хийж болох юм.

7. Өглөө босоод харанхуйд байх

Өглөө сэрээд маш их өлссөн сэрдэг үе бий. Тэгээд гал тогоо руу орж юу дайралдсанаа иддэг. Үүний шалтгаан нь өглөө сэрээд бүдэг гэрэлд байдагтай холбоотой байж болно. Өглөө сэрээд бүдэг гэрэлд байх нь тархинд "дутуу нойр" гэсэн мэдээллийг өгдөг байна. Дутуу нойртой байснаар идэх дуршлыг ихэсгэдэг лептин, гренлин дааврыг ихээр ялгаруулдаг. Ингэснээр өлсөөгүй байсан ч юм идмээр санагдаж эхэлдэг. Тиймээс та өглөө сэрээд хөшгөө нээж нарны гэрэл тусгах юмуу эсвэл гэрлээ асааж байгаарай.

9. Таны сандал хэтэрхий тухтай байна

Та гэртээ тухтай буйдан, ажил дээрээ тухтай сандал, машины тухтай суудалтай юу? Сайхан хэрэг. Гэхдээ та "бөгсөн дээрээ л" байсаар байгаагаа анзаарч байна уу? Тухтай сандалтай байх нь хөдөлгөөний дутагдалд ороход "тусалдаг" болохыг эрдэмтэд "нотолсон".

Эх сурвалж: www.hiub.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж