Халх голд олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгоно

Хуучирсан мэдээ: 2016.12.14-нд нийтлэгдсэн

Халх голд олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгоно

“Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс”-ийн талаар авах зарим арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн өнөөдөр /2016.12.14/ Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.

Хуралдаанаас бүсийн үйл ажиллагааг холбогдох хууль, журмын хүрээнд, байгаль орчинд ээлтэй, экспортын баримжаатай, эрчимжсэн ХАА-н бүс хэлбэрээр хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.

Мөн “Халх гол бүтээн байгуулалтын бүс”-д хууль зөрчиж газар олгосон шийдвэрүүдийг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгохыг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнд үүрэг болгожээ.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж