-Жолооч нар яагаад жагссан юм бэ?
-БНХАУ-ын талаас Замын-Үүдээр дамжин ачаа зөөдөг байсан том оврын машиныг тус боомтоор нэвтрэхийг энэ сарын 20-ноос хориглосон. Учир нь БНХАУ-ын хуулинд 10-аас дээш жил ашигласан автомашиныг замын хөдөлгөөнд оруулахыг хориглосон байдаг. Замын-Үүдийн ачааны машинуудын 70 хувь нь 10-аас дээш жилийн настай машинууд байдаг. Энэ хуулийн дагуу Хятад улс шийдвэр гаргасныг жолооч нар эсэргүүцэн жагсаад байсан. Өчигдөр боомт хаагаад жагссан байсан. Тиймээс бид БНХАУ-ын Эрээн хотын Засгийн ордны холбогдох албаны хүмүүстэй ярилцаж энэ шийдвэрээ харж үзэхийг хүссэн. Тэд бидний саналыг хүлээн авч өнөөдрөөс ачааны машинууд боомтоор зорчиж, Замын-Үүд боомт хэвийн үйл ажиллгаагаа явуулна. Мөн бид Эрээн хотын албаны хүмүүстэй ярилцаад энэ сарын 24-ний өдөр УАЗ-469 автомашиныг хилээр оруулсан. Өнөөдрөөс боомт хэвийн үйл ажиллагаандаа орно.
-Стандартын шаардлага хангасан гэхээр?
-Өнгө үзэмж сайтай. Тоног төхөөрөмж нь бүрэн, гадна гэрэл нь бүрэн, тэвш нь бүрэн бүтэн гээд олон юм байгаа. Манайд явж байгаа машинууд 10-аас дээш жилийн настай учраас өнгө үзэмж, тоног төхөөрөмжийн хувьд хуучирсан. Гэхдээ ачаа зөөж олон хүн амжиргаагаа залгуулдаг учраас бид олон хоног ярилцсан. Бидний саналыг хүлээж авахгүй байсан Харин дараа нь хүлээж авсан. Бүх машины 70 хувь нь ийм болохоор яах ч аргагүй. Цаашид машинуудаа шинэчилж, солих тал дээр ярилцахаар болсон. Ямар ч гэсэн өнөөдрөөс боомт хэвийн үйл ажиллагаандаа орохоор болсон.