Иргэдийн эзэмшлийн галт зэвсгийг бүртгэж байна

Хуучирсан мэдээ: 2016.12.13-нд нийтлэгдсэн

Иргэдийн эзэмшлийн галт зэвсгийг бүртгэж байна

Орхон аймгийн хэмжээнд иргэдийн эзэмшлийн галт зэвсгийн бүртгэл тооллого явагдаж байна. Мөн галт зэвсэг эзэмших хүсэлтэй иргэдэд цагдаагийн газраас галт зэвсэг эзэмших, гэрчилгээ олгох сургалтыг зохион байгуулахаар болжээ.

Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасагт бүртгэж байна. Өнөөгийн байдлаар галт зэвсгийн бүртгэл тооллогын ажил 60 хувьтай үргэлжилж байна.

Энэхүү бүртгэл тооллогод галт зэвсэг эзэмшигч иргэд, хуулийн этгээдүүд өөрийн эзэмшилд байгаа галт зэвсгийг цагдаагийн газар авч ирж бүртгүүлэх үүрэгтэй. Галт зэвсгээ бүртгүүлэхдээ галт зэвсэг, гэрчилгээгээ өөрийн биеэр авчирж бүртгүүлнэ. Аймгийн хэмжээнд цагдаагийн байгууллагад бүртгэлтэй 1000 гаруй галт зэвсэг байна.

Иргэд Байлдааны зориулалттай галт зэвсгийг эзэмшихийг хориглодог бөгөөд армийн зэвсэглэлд байхгүй, тусгай албанд ашиглагдаагүй зэвсгийг ангийн, харуул хамгаалалтын, спортын гэх мэтчилэн зориулалтаар эзэмшиж ашиглахыг зөвшөөрдөг байна. 

Эх сурвалж: erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж