Ази, Номхон далайн шууданчид Улаанбаатар хотноо чуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Ази, Номхон далайн шууданчид Улаанбаатар хотноо чуулж байна

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор Улаанбаатар хотноо Ази, Номхон
далайн шуудангийн бүсийн гүйцэтгэх зөвлөлийн хурал болж байна. Энэ удаагийн хуралд 50 орны 200 гаруй төлөөлөгч оролцон
б
үсийн болон Дэлхийн шуудангийн холбооны технологийн үйл
ажиллагааны алдаа, оноог дүгнэж, шинэчилсэн дүрмийг нь батлах юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд
2011 оны 7 дугаар сарын 25-ны
өдөр Дэлхийн шуудангийн холбооны ерөнхийлөгч Эдуард Даяан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Дэлхийн шуудангийн холбоо “Ази, Номхон далайн бүсийн
шуудангийн холбооны г
үйцэтгэх зөвлөлийн хурал”-ыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэнд Ерөнхий сайд
Засгийн газрын нэрийн
өмнөөс болон хувиасаа талархал илэрхийллээ. Манай улс Дэлхийн
шуудангийн холбоонд 1963 онд, бүсийн шуудангийн байгууллагад 2002 онд элссэнээс хойш дээрх
байгууллагуудын
үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа
х
өгжүүлж байгаад сэтгэл хангалуун байна гэв.  

Монгол Улсын Засгийн газар шуудангийн үндсэн сүлжээний
техник хангамжийг сайжруулах, шууданд мэдээллийн технологи нэвтр
үүлэхэд
онцгой анхаарч, 2010-2011 онд т
өсвөөс 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, энэ оны 5 дугаар сард “Өрх бүрт шуудан”
хөтөлбөрийг батлан
хэрэгж
үүлж байгааг Ерөнхий сайд С.Батболд онцлон тэмдэглэлээ. Ирэх жил болох Доха-гийн Их
хурлаар Монгол Улс Шуудангийн ашиглалтын з
өвлөлд нэрээ дэвшүүлэх, Дэлхийн шуудангийн холбооны Олон улсын товчоонд төлөөллөө
ажиллуулах, Олон т
алт хамтын ажиллагааны төсөл хамтран хэрэгжүүлэхсонирхолтой байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.

Цаг гарган хүлээн авсанд нь Дэлхийн шуудангийн холбооны ерөнхийлөгч Эдуард
Даяан Монгол Улсын Ер
өнхий сайд С.Батболдод гүн талархал илэрхийлж, холбооныхоо хийж, хэрэгжүүлж байгаа
ажлын талаар товч танилцуулав. Тэрээр Ер
өнхий сайдын тавьсан саналыг анхааралдаа авна гэдгээ хэлээд цаашид
хамтран т
өсөл хэрэгжүүлэх, олон улсын байгууллагуудын зохион байгуулах арга хэмжээнд болоод
Дохагийн их хуралд Монгол Улсыг оролцуу
лахыг дэмжихээ илэрхийлэв.

Дашрамд дурьдахад “Монгол шуудан” компани өнгөрсөн 2 жилийн
хугацаанд Дэлхийн шуудангийн холбооноос олон улсын буухиа, бичиг захидлын т
өрлөөр мөнгө, хүрэл өргөмжлөл авсан.
Энэ нь манай шуудангийн салбар дэлхийд байр сууриа олж, г
адаад солилцоо
нь стандарт, технологийн шаардлагыг хангасны  баталгаа юм гэж Засгийн
газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Эх сурвалж: http://open-government.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж