Ерөнхий сайдын айлчлалын үр дүнг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын айлчлалын үр дүнг танилцууллаа

Гадаад харилцааны яамнаас Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын Азийн орнуудад хийсэн айлчлалын үр дүнг танилцууллаа. Тэрээр Бао-гийн олон улсын форумд оролцоод иржээ. Өмнө нь зөвхөн сонсогчийн үүднээс оролцдог байсан бол энэ удаад зохион байгуулагчийн байр сууртайгаар чуулганд оролцжээ. Уулзалтаар дэлхийг нөмөрсөн санхүүгийн хямралын дараах Азийн орнуудын нөхцөлд байдлын талаар хэлэлцжээ.  
Ерөнхий сайд С.Батболд нээлтэнд үг хэлсэн бөгөөд дэлхийн эдийн засагийн хямралын дараагаар “хүрэн” эдийн засагаас “ногоон “эдийн засаг руу шилжих шаардлагатай” байгааг анхааруулсан байна. Форумд оролцох үеээрээ С.Батболд Данийн Ерөнхий сайд, БНХАУ-ийн дэд дарга нартай уулзалт хийсэн нь ихээхэн үр дүнтэй уулзалт болсон бөгөөд удахгүй БНХАУ-д Монгол улсын ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр болсон байна.
Монголын компаниуд Гонконгийн хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгийн зах зээлд идэвхитэй оролцох боломжийн талаарх Гонконгд болсон хуралдаанд ерөнхий сайд С.Батболд, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт нар оролцон илтгэл тавьсан юм. Энэ уулзалтын үеээр Гонконг руу хийх шууд нислэг, Монгол улсаас Гонконг улсад оюутан сургах боломжийн талаар хоёр тал ажил хэргийн ярилцлага хийсэн байна.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж