Чой Сун Шилийг шоронд байцаана гэв

Хуучирсан мэдээ: 2016.12.13-нд нийтлэгдсэн

Чой Сун Шилийг шоронд байцаана гэв

БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэгийн нэр холбогдсон авлигын хэргийг шалгаж буй сөрөг хүчний хуульчид дээрх дуулианы гол зангилаа болох Чой Сун Шилээс шоронд очиж байцаалт авахаар болсон байна. Өнгөрсөн сард баривчлагдсан Чой Үндэсний ассамблейд очиж, байцаалт өгөхөөс татгалзсан учир ингэж шийджээ.

Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотны найз Чой Сун Шил нь Өмнөд Солонгосын төрд ямар ч алба хашдаггүй хэрнээ төрийн хэрэгт оролцож, хувьдаа санхүүгийн дэмжлэг авдаг байсан хэрэгт буруутгагдаад байгаа юм. Парламентаас дээрх хэрэгтэй холбогдуулж тусгай мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн бөгөөд Samsung группийн өв залгамжлагч И Жэ Юн, мөн группийн экс-ерөнхийлөгчийн туслах Ким Ки Чун нарыг арваннэгдүгээр сарын 30-нд дуудаж, мэдүүлэг авсан юм. Дуулианд нэр холбогдсон Чойгийн бусад хамсаатнууд ч мөн Үндэсний ассамблейн хуралд гэрчийн мэдүүлэг өгсөн. Харин Чой эрүүл мэндийн байдал тааруу гэх шалтгаанаар парламентийн шийдвэрийг хүлээж аваагүй билээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж