О.Энх-Эрдэнэ, Б.Шижирбат нар шагнууллаа

Хуучирсан мэдээ: 2016.12.14-нд нийтлэгдсэн

О.Энх-Эрдэнэ, Б.Шижирбат нар шагнууллаа

О.ЭНХ-ЭРДЭНЭД 100 САЯ ТӨГРӨГ, Б.ШИЖИРБАТАД АЯЛАХ ЭРХИЙН БИЧИГ ГАРДУУЛЖЭЭ

"Авьяаслаг монголчууд" шоуны ялагч, дуучин О.Энх-Эрдэнэ өнөөдөр /2016.12.14/ 100 сая төгрөгөө гардан авчээ. Тус шагналыг "Монгол HD" телевизийн үүсгэн байгуулагч, "Гацуурт" компанийн ерөнхий захирал Л.Чинбат гардуулж, баяр хүргэсэн байна.

Л.Чинбат өөрийн фэйсбүүк хуудаснаа “Авьяаслаг монголчууд” нэвтрүүлгийн ялагч болсон О.Энх-Эрдэнэдээ баяр хүргэж, шагналын 100,000,000 төгрөгийг гардууллаа. Үзүүлсэн амжилтаа бататган, олон уран бүтээл туурвиж, монголчууд биднийхээ сонорыг он удаан жил мялааж яваарай. Даруу, тайван зангаа гээлгүй, олон түмнийхээ хайр хүндэтгэлийг даадаг, урлагийн нэртэй зүтгэлтэн болохыг хүсэн ерөөе” хэмээн бичжээ. 

"Монгол HD" телевизийн хамт олон энэ үеэр шоуны шилдэг оролцогч Б.Шижирбатад АНУ руу аялах эрх бэлэглэсэн байна.

“Нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Шижирбатынхаа цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсч, авьяас билгээ хөгжүүлэхэд нь бага ч атугай нэмэр болох болов уу гээд АНУ руу аялж, дэлхийн тэргүүлэх технологийн үзэсгэлэн үзэх эрхээр шагнаж, урамшууллаа. Уран чамин үзүүлбэрээрээ биднийг баясган догдлуулсан чамд баярлалаа. Олон сайхан бүтээл туурвиж, Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаарай миний дүү!” хэмээн "Монгол HD" телевизийн үүсгэн байгуулагч Л.Чинбат цахим хуудаснаа нийтэлжээ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж