Хөгжлийн банк бондын мөнгийг хуулийн дагуу зарцуулсан эсэхийг нягтлах зорилгоор Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, ажиллуулсан. Тус ажлын хэсэг Хөгжлийн банкны санхүүд шалгалт хийгээд 1.3 их наядын зөрчил илэрсэн тухай олон нийтэд мэдээлсэн. Эл мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс няцааж “Өнгөрсөн дөрвөн жилд Засгийн эрхийг барьж байхад хийсэн ажлыг үгүйсгэхийн тулд өнөөгийн эрх баригч хүчин асуудлыг улстөржүүлж, хууль зөрчсөн болгон мушгин гуйвуулж байна” гэж тайлбарлаж буй.
Эл асуудлыг “VS” буландаа онцолж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуулийн зөвлөх Д.Оросоо нарын байр суурийг хүргэж байна.
Бэлтгэсэн Г.ХОРОЛ