Төрийн өмчийн их дээд сургуулиудын Үйлдвэрчний эвлэлийн хороодын зөвлөл болон Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний холбооноос өнөөдөр /216.12.13/ мэдээлэл хийлээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 16-ны өдөр батлагдсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, дээд Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан Төрийн өмчийн их, дээд сургуулиудын Удирдах зөвлөл болон сургуулийн захиралыг тухайн яамны сайд нь томилдог байх өөрчлөлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Боловсролын тухай хуульд 216 оны дөрөвдүгээр сард оруулсан өөрчлөлтөөр төрийн өмчийн их, дээд сургуулиудын захирлыг сайд биш тухайн сургуулийн Удирдах зөвөл томилдог байхаар тусгажээ. Гэвч энэ өөрчлөлтийг шинээр томилогдсон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/-ны сайд хүчингүй болгож, төрийн өмчийн их, дээд сургуулиудын захиралыг сайд томилдог байх шийдвэр гаргасан нь улстөржсөн шийдвэр гэж үзэж байгаа гэнэ. Тиймээс энэ асуудлаа эргэн харж, болосвролын салбарын хуульд өөрчлөлт оруулах, аливаа шийдвэрт салбарынхаа ажилтан, удирдлагуудаас санал авч хэлэлцэж байхыг анхааруулж байгаа гэв.
БСШУСЯ-ны зүгээс төрийн өмчийг эзэнтэй байлгах, төр өмчөө хамгаалах нь зүйтэй гэж үзэн их, дээд сургуулиудын удирдлагыг сайд томилдог байх шийдвэр гаргаж байжээ. Хэрэв ийм шийдвэр гаргахгүй бол төрийн их, дээд сургуулиудыг хувьчлах, сургуулийн удирдлага, ажилчдыг өөрсдийн дураар халдаг, сольдог байдал газар авч байсан гэж БСШУСЯ мэдэгдлээ.
Ш.ОЧ