Зөвшөөрөлгүй ТҮЦ, контейнер, павильоныг нүүлгэж байна

Хуучирсан мэдээ: 2016.12.14-нд нийтлэгдсэн

Зөвшөөрөлгүй ТҮЦ, контейнер, павильоныг нүүлгэж байна

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүйгээр байрлуулж, үйл ажиллагаа эрхэлж буй түргэн үйлчилгээний цэгүүд /ТҮЦ/, гараж, контейнер, павильон зэрэг зөөврийн байгууламжууд, авто зам болон явган хүний зам хааж байрлуулсан хашаа, хайс, төмөр хаалт, шон, шат, зөөврийн байгууламжууд болон бусад төрлийн объектууд, эзэмшил, ашиглалтад байгаа газраа зөвшөөрөлгүйгээр дур мэдэн сунгасан хашааг буулгаж,  газар чөлөөлж  эхлээд байна.   Нийслэлийн Газрын албанаас   зөвшөөрөлгүй байрлуулж, үйл ажиллагаа эрхэлж буй нийт 757 түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-д  зөрчлөө арилгах тухай хугацаатай мэдэгдэл хүргүүлж, заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд албадан нүүлгэнэ гэдгээ мэдэгджээ.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1132 түргэн үйлчилгээний цэг байгаагаас 757 нь албан ёсны зөвшөөрөлгүй  юм байна.  Арванхоёрдугаар сарын 13-ны  байдлаар нийт 572 түргэн үйлчилгээний цэгт зөрчлөө арилгаж, газраа чөлөөлөх тухай шаардах хуудас тараасан бөгөөд зөвшөөрөлгүй 23 түргэн үйлчилгээний цэгийг эхний ээлжид нүүлгэн газрыг чөлөөлжээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж