НҮБ: Алеппо хотын иргэдийг хүйс тэмтэрч байна

Хуучирсан мэдээ: 2016.12.13-нд нийтлэгдсэн

НҮБ: Алеппо хотын иргэдийг хүйс тэмтэрч байна

Сирийн засгийн газрын цэргийнхэн Алеппо хотын оршин суугчдын гэрт дайран орж, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг өчиггүй буудан хороож буй талаар НҮБ-аас мэдээллээ. НҮБ-ын хүний эрхийн ажилтнуудын өгүүлснээр дөрвөн өөр цэгт энгийн 82 иргэнийг газар дээр нь буудан хороосон хөдөлшгүй баримт бий гэнэ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Алеппо хотын зүүн хэсэгт хоргодож байсан босогчдоос хотыг бүрэн чөлөөлөхөд тун ойрхон байгаа талаар Сирийн засгийн газар өчигдөрхөн мэдэгдсэн юм.

Хөрш зэргэлдээх хотуудад хэдэн мянган энгийн иргэн босогчдын гарт байгаа бөгөөд Сирийн арми тэдгээр нутаг дэвсгэрт тасралтгүй цэргийн ажиллагаа явуулж буй учир бөмбөгдөлтөд өртөх өндөр магадлалтай байгаа гэнэ.

НҮБ болон Улаан загалмай нийгэмлэгийн Олон улсын зөвлөлөөс Сири болон ОХУ-ын талд хандан бөмбөгдөлтөө зогсоож, энгийн иргэдийг аврахыг уриалсаар байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж