УИХ-ын Хууль зүй, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан гишүүдийн ирц 62.9 хувьд хүрснээр 15.40 цагийн орчимд эхэллээ.
Засгийн газраас Хөгжлийн банкны санхүүд шалгалт хийх ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулан өнгөрсөн есдүгээр сард байгуулсан юм.
Тус ажлын хэсэг Хөгжлийн банкинд шалгалт хийхэд 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн тухай дэд сайд Б.Энхбаяр шалгалтын дүнг танилцуулах үеэрээ хэллээ.
Шалгалт нь 2011-2016 он хүртэлх таван жилийн хугацаанд Хөгжлийн банкнаас хийсэн санхүүжилт, төсөл хөтөлбөрүүдийг хамруулан хийжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Г.ДАРЬ