Эмчилгээний зорилгоор марихуан хэрэглэхийг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2016.12.14-нд нийтлэгдсэн

Эмчилгээний зорилгоор марихуан хэрэглэхийг зөвшөөрөв

Мексикийн Сенатын танхим марихуаныг эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрөх асуудлыг санал нэгтэйгээр дэмжжээ. Тодруулбал, санал хураалтад оролцсоны гишүүдийг 98 нь дэмжиж, долоо нь татгалзсан байна. Марихуаны зохистой хэрэглээг зохицуулах тухай хуулийн төсөл нь Ерөнхийлөгч Энрике Пенья Ньетогийн 2016 оны эхээр Конгресст өргөн барьсан төсөлд багтсан байсан юм. Одоо Мексикийн Конгрессийн доод танхим хэлэлцэж баталснаар хууль болон хэрэгжиж эхлэх учиртай.  

Сенатаас дэмжсэн хуулийн төсөлд сэтгэцэд нөлөөлөх тетрагидроканнабидол (THC) агуулсан бүтээгдэхүүний хэрэглээг зөвшөөрөх асуудал багтжээ. Түүнчлэн шинжлэх ухааны болон эмчилгээний шугамаар мариухан ургуулах, үйлдвэрлэх асуудлыг мөн зөвшөөрөх юм.

Мансуурах зорилгоор мариухан хэрэглэхийг Мексикт хатуу хориглодог. Гэхдээ өнгөрсөн жил тус улсын Дээд шүүхээс зөвхөн хувьдаа хэрэглэх нөхцөлтэйгээр мариухан тарьж ургуулах эрхийг дөрвөн хүнд олгосон нь марихуаны хэрэглээг зохицуулах хууль журамтай болох үндсийг тавьжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж