Дэлхийн хэмжээнд анаашийн тоо толгой эрс буурчээ. Олон улсын байгаль хамгаалах холбооны (IUCN) илтгэлд тэмдэглэснээр анаашийн тоо толгой 1985 онд 155 мянга байсан бол одоо 97 мянга хүртэл буурсан байна. Дээрх мэдээллийг нийтэд танилцуулахаас өмнө анаашийн талаар төдийлөн авч хэлэлцдэггүй байв. Гэтэл Улаан номын сүүлийн шинэчилсэн хувилбарт анаашийн статусыг "эрсдэлтэй" гэж тодорхойлсон байна. Сүүлийн гурван үеийн үржлээр анаашийн тоо толгой 30 хувиар буурсан гэнэ.
Дэлхийн хамгийн өндөр хөхтөн амьтны нутаглах газар багассан, хулгайн ан ихэссэн, мөн Африк дахь элдэв иргэний сөргөлдөөнөөс болж анааш ийнхүү хоргодох болжээ. Сониуч зантай анааш хүнд хэтэрхий ойртож очоод анчдын олз болдог байна.
Биологичд анаашийн тоо толгой эрс багассаныг “Чимээгүй мөхөл” гэж нэрлэжээ. Улаан номын сүүлийн шинэчлэгдсэн хэвлэлтэд 85 мянган төрлийн амьтан багтсаны 24 мянга нь мөхлийн ирмэгт тулсан байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР