Гангар инвестийн байранд гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2016.12.13-нд нийтлэгдсэн

Гангар инвестийн байранд гал гарчээ

Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дахь Гангар инвестийн 32 дугаар байранд гал гарч, гадна фасад нь шатжээ. Гал түймэр өнгөрсөн ням гаригт /2016.12.11/ гарч,   ОБЕГ-ын харъяа Гал түймэр унтраах 63 дүгээр ангийн Т.Мөнхтөр ахлагчтай дөрөвдүгээр салааны 11 аврагч  ажилласан байна. Гал сөнөөгч, аврагчид шуурхай ажиллаж, гал түймрийг 20 минутад  унтрааж, утаанд хордож угаартсан иргэдэд анхны тусламж үзүүлжээ.  

Аврах ангийнхан шуурхйа жилласны хүчинд  50 иргэнийг галын аюулаас аварсан байна.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж