Амралтын баазад амарснаас хээр хоносон нь дээр

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Амралтын баазад амарснаас хээр хоносон нь дээр

Наадам өнгөрөөд л намар хаяанд ирсэн ч хэн хүнгүй амралт зугаалганд явна. Ер нь зун гэлтгүй аль ч улиралд  манай улсад жуулчид мөн зугаалга эрэлхийлсэн хүмүүс цөөнгүй л байдаг. Ажил ам­ралтынхаа зав чөлөөг хар­галзан хамгийн ойрхон бай­галийн үзэмж сайтайгаар нь “Тэрэлж”-ийг л зорино. Бай­­галийн үзэмж өнгө төр­хөөрөө сайхан, анх харсан хүн алмайран дуу алдмаар сайхан газар шүү. Гэтэл энэ сайхан өнгө төрхөөрөө жуулчид битгий хэл та бид бүгдийг татаж чаддаг энэ нутагт хаашаа л харна амралтын бааз харагдана.Тоолоод бархааргүй олон амралтын бааз үйл ажиллагаа явуулдаг. Энэ олон жуулчны баазуудын өнгө төрх орчин нөхцөл нь муу гэхэд дэндүү муу юм. Хэдий мөнгөний төлөө үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч энэ бүгд амрагчдынхаа эрх ашгийг жаахан ч гэсэн бодмоор юм. “Зан сайтай айлд хүн бүхэн цуглана. Замаг сайтай нууранд шувуу бүхэн цуглана” гэдэг зүйр үг ортой л байгаа юм шүү. Халтар хэдэн байшин ноорхой хэдэн гэр барин жуулчны бааз гээд хэнэг ч үгүй суух юм. Гэтэл тэр олон жуулчид энэ амралтын баазын тухай ямархуу сэт­гэгдэлтэй үлдэх бол мэдээж сайнаар л лав хэлэхгүй биз. Тухгүй байр, нар сар гэрэлтэх шахсан гэрүүд энэ амралтын баазын өнгө төрх мөн үү. Тэр олон ноорхой Монгол гэ­рүүд чинь дэлхийн өвд бүр­гэгдсэн бидний нэгээхэн ба­хархал юм­сан. Бахархалаа бэх­жүүл­хийн оронд гэртээ нэг хо­нуулаад хэдэн цаас авахаа бодохоос биш засаж янзлаад сайжруулъя гэж нэгээхэн нь ч бодохгүй. Харин энэ олон амралтын баазуудаа чанаржуулж аялал жуулчлалаа хөгжүүлж, аялал жуулчлалын жил хүртэл гаргасан. Гэвч бас л бахь байдгаараа нөгөө хэдэн гэр навсайгаад л байж байгаа шүү. Амралт зугаалгаас буцдаггүй жуулчдыг  иймэрхүү янзаар хүлээж авбал дахиад нэг нь ч наашаа зүглэхгүй биз. Амралтын баазаа аятайхан тухтай болгочихвол энэ Мон­гол Улсын нэгээхэн ч гэсэн нүүр царай болно доо. Хэн дуртай мөнгөтэйд нь бааз байгуулах эрхийг нь өгөөд байвал энэ аялал жуулчлал чинь иймэрхүү л байдалтай байна даа. Юутай ч амралтын баазад  очихоосоо өмнө май­­хан саваа бэлдээд хээр хо­нохоо нэг бодоод үзвэл дээр байхдаа.

Э.БАЯСГАЛАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж