Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос хамтран зохион байгуулах Үндэсний супер лигийн тэмцээний товыг зарлалаа. Багийн эзэд, дасгалжуулагч, менежерүүд болон холбоодын удирдлага өнөөдөр /2016.12.16/ хуралдаж, 2014 оны хоёрдугаар сарын 14-нд тэмцээнийг эхлүүлэхээр шийдсэн байна. Ирэх жилийн супер лигийн тэмцээнд 10 баг өрсөлдөх ажээ. Тодруулбал,
Альянс Тех Харцага (2015-2016 оны аварга)
SBL Хасын Хүлгүүд (2016-2016 оны дэд аварга)
Төв Ургац
Ирвэсүүд
Дархан Гарьд
Дундговь Мон-Алтиус Смарт
Архангай Алтан Дорнод Лидер
Их Өргөө Аравтууд
МБМ Шонхрууд
Этүгэн их сургууль багийн төлөөлөл тэмцээнд оролцохоо албан ёсоор мэдэгдсэн байна.
Супер лигийн сугалаа тэмцээн эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө буюу 2017 оны хоёрдугаар сарын 1-нд болох ажээ.
С.ЦЭЛМЭГ