Шинэ жилийн баяр ойртсонтой холбогдуулан худалдаа үйлчилгээний газрууд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн ихээр худалдан борлуулдаг тул МХГ-аас “Эрүүл хүүхэд-Аюулгүй хүнс” сарын аян зохион байгуулж хяналт шалгалт хийж байна.
Шалгалтын явцад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалт буурч, худалдааны газруудад үлдэгдэл, нөөц ихээр хуримтлагдаж байгаа нь хэрэглэх хугацаа дууссан, хэн, хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хаяг шошгын зөрчилтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэж байгаа нь илэрчээ.
Иймд хоол, хүнсээр дамжин хоолны хордлого, хордлогот халдвар тархахаас гадна хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэл учирч болзошгүй тул иргэн та хүнсний бүтээгдэхүүний үнэр, гадаад байдал өөрчлөгдөж муудсан, хэрэглэх хугацаа дууссан эсэхийг сайтар шалгаж, шаардлага хангаагүй бараа, бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг МХГ-аас анхааруулж байна.
Эх сурвалж: khentii.mn