Бүртгэлийн үйлчилгээнд банкны карт уншигч ашиглаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.12.15-нд нийтлэгдсэн

Бүртгэлийн үйлчилгээнд банкны карт уншигч ашиглаж эхэллээ

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй бүртгэлийн үйл ажиллагаагаа түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд банкны карт уншигч буюу пос машиныг үйлчилгээндээ нэвтрүүлэхээр туршиж эхлээд байна.

Ингэснээр иргэд бүртгэлтэй холбоотой тэмдэгтийн хураамжийг төлөхийн тулд заавал банкруу явж, очер дугаарт зогсон цаг хугацаагаа алдах шаардлагагүй болох юм. 

Та бүхэн ОӨУБЕГ-ын үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг авахыг хүсвэл burtgel.gov.mn хаягаар, бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл тус газрын burtgel.gov.mn/service хаягаар хандах боломжтой. 

Эх сурвалж: ОЮУНЫ ӨМЧ, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж