Хөшигтийн хөндийн онгоцны буудлын барилгын ажил ид явагдаж байна. Тус обьектын засал чимэглэлийг хариуцсан туслан гүйцэтгэгч компанийн 12 ажилтан хордлого авчээ. Арванхоёрдугаар сарын 9-ны өдөр хорлого авсан иргэд Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Ажилчид чухам юунаас хордсоныг хараахан тогтоогоогүй ажээ.
Тэдний хордлого авсан шалтгааныг тогтоохоор хоолны дээж, арчдасыг лабораторид явуулсан гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдэгдлээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор өгөх боломжгүй гэж эх сурвалж тайлбарлав.
Т.НОМИН