Ц.Цэнгэл гишүүн ан гөрөө хийвэл олз омог ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Ц.Цэнгэл гишүүн ан гөрөө хийвэл олз омог ихтэй байна

Билгийн тооллын 25. Найман цагаан мэнгэтэй, цагаагчин могой өдөр.

Үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг өдөр тохиож байна. Тиймээс үхэр жилтэй УИХ-ын гишүүд болох Р.Амаржаргал, Л.Болд, Л.Гантөмөр, Ж.Энхбаяр, тахиа жилтэй Д.Лүндээжанцан, Ц.Цэнгэл, Н.Энхболд, Э.Бат-Үүл, Ч.Сайханбилэг нарын ажил, үйлс саадгүй бүтэх нь. Энэ өдөр ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам боох зэрэг үйлнээ сайн хэмээн зурхайд заажээ. Хаврын чуулган завсарлаж УИХ-ын ихэнх гишүүн нутгийнхаа тэмдэглэлт ой, даншгийн наадам үзэхээр хөдөө яваа учир эрийн хиймороо сэргээж ан гөрөө хийх аваас олз омог ихтэй байх юм байна. Харин ургаа мод таслах, газрын ам нээх, бэлбэсний газар очих, байшингийн суурь тавих зэрэг үйлд муу аж. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж