Хамгийн шилдэг зөөврийн спикер

Хуучирсан мэдээ: 2016.12.16-нд нийтлэгдсэн

Хамгийн шилдэг зөөврийн спикер

1965 оноос одоог хүртэл зөвхөн хөгжмийн хэрэгсэл үйлдвэрлэж байгаа Bose брэнд нь хөгжмийн технологи-д үсрэнгүй хөгжлийг бий болгосон гэхэд хэлсдэхгүй. Олон жилийн судалгаа шинжилгээний үр дүнд патентлагдсан Direct Reflecting, Noise Cancelling гэх мэт шилдэг технологууд нь Bose-ийг шилдэг хөгжмийн хэрэгсэл үйлдвэрлэгч компаниудын нэг болгож чаджээ.

Аялал зугаалгад дуртай хэрэглэгчдэд 2011, 2013 онд Bose маш том бэлэг барьсан нь SoundLink Mini болон SoundLink Mobile Bluetooth зөөврийн спикер байсан юм.

Цэнэгээ хангалттай удаан хугацаанд хадгалдаг, хархад маш жижиг хэмжээтэй хирнээ хэний ч төсөөлөөгүй дуугаралтыг гаргаж байсан нь олны гайхшралыг төрүүлж чадсан байна.

Одоогийн байдлаар эдгээр загварууд шинэчлэгдэж улам сайжран SoundLink Mini 2, SoundLink 3 худалдаанд  гараад байна.

SoundLink Mini 2 загвар нь хэмжээний хувьд маш жижиг бөгөөд хар болон саарал гэсэн 2 сонголттой, 10 цаг цэнэгээ барих, мөн спикер-ээсээ дуугаа чангалах суллах, дараагийн дууг тоглуулах, дуудлага хүлээн авах гэсэн функцүүдтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж