Аргентинд томоохон авто осол гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Аргентинд томоохон авто осол гарчээ

Аргентины нийслэл Буэнос-Айрос хотоос зүүн хойш 150 км зайд Лас Флоресын хурдны зам дээр ням гаригт долоон автомашин мөргөлдөж, 11 хүн газар дээрээ амиа алдаж, 24 хүн гэмтэж бэртсэн байна. Цагдаа нар амь үрэгдэгсдийн хэн болохыг тодруулж, гэмтсэн хүмүүсийн 10-ыг нь улсын хэд хэдэн эмнэлгүүд рүү хуваарилан илгээж, бусад хөнгөн шархтай иргэдийг гэрт нь хариулсан байна.

Мөргөлдсөн автомашинуудын тав нь дунд оврын автомашин байсан бол үлдсэн хоёрын нэг нь ачааны автомашин, нөгөө нь автобус байжээ. Осол болох үед ачааны автомашин автобустай мөргөлдөж, улмаар бусад автомашинууд ар араасаа мөргөлдсөн байна.  Осол болсон газар орчмыг бүрэн цэвэрлэж дуусаагүй байгаагийн улмаас одоо хүртэл замыг нээгээгүй байгаа аж.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж