Хятад инфляцийг хазаарлахыг чухалчиллаа

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Хятад инфляцийг хазаарлахыг чухалчиллаа

"Эдийн засгийн сар тутмын ярилцлага" Бээжингийн Медиа төвд болсон тухай хятадын олон улсын радио мэдээлжээ. Хятадын эдийн засгийн төлөвийг хэлэлцэх үеэр энэ оны эхний зургаан сард эдийн засгийн өсөлт тодорхой хэмжээнд буурч, дунд урт хугацааны инфляци өссөн байна. Хүнсний бүтээгдэхүүн болон орон сууцны үнэ нэлээд өсч, үүнээс гахайн махны үнэ 57.1 хувиар өссөн нь барааны үнийн ерөнхий төвшин 1.37 хувь өсгөхөд хүргэжээ. Сүүлийн зургаан сард барааны үнэ амархан буурахгүй, дунд урт хугацааны инфляци үргэлжилнэ гэж тус улсын мэргэжилтнүүд нь үзэж байгаа юм байна. Дараагийн шатны макро зохицуулалт эдийн засгийн өсөлтөд уужуу бодлого явуулж, бүтцийн зохицуулалтаар дамжин эдийн засгийн тогтвортой түргэн өсөлтийг дэмжиж, мөн инфляцийг хязгаарлаж, барааны үнийг тогтворжуулахыг энэ оны сүүлийн зургаан сарын макро зохицуулалтын нэн тэргүүний чухал үүрэг гэж тэд тодорхойлсон байна.

Б.СОЛОНГО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж