Гадаад хэллэг соёлыг гажуудуулах хортой

Хуучирсан мэдээ: 2016.12.16-нд нийтлэгдсэн

Гадаад хэллэг соёлыг гажуудуулах хортой

…Загалмай зүүж өгөөд, шашиндаа оруулдаг Христийн шашны ёслолыг хэн хүнгүй мэднэ. Грек хэлнээс гаралтай “ставрос” гэх энэ үг “багана”, “шон” гэх үндсэн утгаасаа илүү  “хэрээс мод”, “хараал хүрсэн хүний шон, “Есүсийг алсан хэрэгсэл” гэсэн шилжсэн утгаараа дэлхий дахинд илүү танигдсан. Бидний шашин шүтлэг, ёс заншил, бэлгэ дэмбэрлийн алинд нь ч энэ үг тохирохгүй нь тодорхой байна. Мөн харийн хүнийг голын усанд угааж ариусгаад шашиндаа оруулдаг Христийн заншлаас үүсэлтэй “угаах”-ыг халбал төрийн одонгоо угаалгүй мялааж сурахаар байна.

МЭӨ гэж товчлоод, “манай эриний өмнөх(наша эра, до нашей эры)” гэж ярьдгаа бас больмоор байна. Оросууд Есүс Христийн төрсөн оноос эхлэх цаг тооллоо латин хэлний “эхний тоо” гэсэн утгатай “эра(aera)” гэдэг үгээр хэлдэг. Нийтийн адил нарны тооллыг барьдаг монголчууд бид “нийтийн тооллын өмнөх” гэвэл нэн хэрэгтэй байна. Тэр байтугай сарны тооллыг билгийн, нарны тооллыг аргын гэдэг учир “аргын тооллын өмнөх” гэхэд ч болохгүй юм байхгүй санагдана.

Гадны үг хэллэгийг хуулан орчуулах нь хүний итгэл үнэмшлийг өөрчлөөд тогтохгүй улс үндэстний түүх, сэтгэлгээ, соёлыг гажуудуулах ийм их хортой ажээ.

 “Егөөтэй 99 тайлбар” номын “Хэрүүлийн тэнгэр хүмүүсийн дунд алим шиднэ, монгол хүн нохдын дунд яс хаяна”  өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж