-Ах нар бол маш зоригтойгоор хойшоо хоёр алхах цаг нь болсон. Ухраад орох газрыг нь зааж өгөхгүй болохоор шорон эсвэл албан тушаалд хүрэх болчихоод байгаа юм-
МоАХ-ны партизан, анхны гишүүдийн нэг Д.Бямбаатай АН-ын Их хурал, намын шинэчлэлийн талаар ярилцлаа.
-АН-ын Их хурлын дараа олон нийтийн хандлага хүсч байсан зүйлээ аваагүй хүүхэд шиг уравгар хоцорлоо. Та их хурлыг хэр үр дүнтэй болсон гэж бодож байна вэ?
-Ардчилсан намын дээд удирдлага бол 1990 оны дөрөвдүгээр сарын 6-ны Их хурлаар нам үүсгэн байгуулалцаж байсан хүмүүс. 26 жилийн түүх өнгөрчээ. Энэ цаг хугацаанд мэдээж маш олон сонгууль, үйл явдал болж өнгөрсөн. Нийгэм үндсэндээ үе мултарч байна. Ардчилсан намд бодит хэрэгцээ, олон түмний хүлээлт их байсан. Тэр нь дунд үе том ачааны хариуцлага, хүндийг үүрэх байсан. Энэ зорилгодоо Их хурал хүрсэнгүй. Манай найз нар намын эрх мэдлийг өөртөө байлгахын тулд хуучны хуйвалдааны аргаараа будилууллаа. Их хурлыг ч шоу болгочихлоо. Олон түмэнд энэ намаас юу ч хүлээх боломжгүй боллоо гэсэн мессеж өгчихөв.
–Одоо юу ч хүлээгээд нэмэргүй гэж үү?
-Улс төрийн өнцөгөөс нь дүгнэх юм бол нам өшөө уруудаж, сэхэл авахгүй болтлоо унах нэг асуудал байна. Нөгөө талаасаа МАН-д итгэл өгөөд, хэтэрхий хөрөнгөжсөн намд эрх мэдэл өгчихсөн ийм бухимдалтай үед манай намын хэдэн нөхөд хөрөнгөжих гээд зүтгээд байхаар энэ нийгмийг улс төрөөс залхаах, бүхэлд нь хараах шинжтэй болгочихлоо. Хоёр улс төрийн нам эрх мэдлээ ээлжилж аваад улс төрийн цэвэр орчин оруулж ирэхгүй болохоор сонгогчид цөхөрч байна. Эдийн засгийн хямрал болоход дотоод, гадаадын хүчин зүйл нөлөөлсөн гэж бодож болох ч маш том алдаа нь цэвэр бодлого, ухаалаг бус хүмүүсийн хийж байгаа мэдэгдэл, төрийн туршлага, бодлого барих чадвар сул хүмүүс төрийн дээр гарахаар завхарч байгаатай холбоотой.
Н.Алтанхуяг дарга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг байнга элдэвээр хэлж байна. Тэглээ гээд өөрөө энхийн цагаан тагтаа болчихгүй шүү дээ. Ер нь бол шон босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдэг үг бий. Өөрийнхөө хийсэн алдааг олж харах л хэрэгтэй. Нам гэдэг бол олон хүмүүсийн үзэл санааны нэгдэл учраас нэг хүний фракцид зангидагдана гэж байхгүй. Гэтэл З.Энхболд дарга "Шонхор" фракцийнхаа тэргүүн байснаасаа болоод бүх зүйлийг шонхордох гээд л намыг элгээр нь хэвтүүлчихлээ.
Долларын ханш өссөн, арай гэж барьж байгаа энэ үед бага орлоготой иргэдээ сөхрүүлчихлээ. Үүний нэг буруутан нь одоогийн Сангий сайд, Ерөнхий сайд. Тэд өөрсдөө эдийн засгийн бохир сүлжээнд хутгалдсан. Эцсийн эцэст, мөнгө олох зорилготой хүмүүс нь төр, ард олон, сонгогч гэж боддоггүй юм байна. Дөрвөн жилийн засаглах том ялалтыг авчихсан гээд цээжээ дэлдээд сууж байна. Ийм эмзэг үед АН-д өндийх боломж байсан, одоо ч байгаа. Гэхдээ буруу замаар эхлэвэл буцахдаа будаа тээнэ гэдэг шиг энэ их хүлээлт үүссэн, эмзэг үед АН-д өнгө төрх болох дундаж хүнийг гаргаж ирээд, ахмадууд ухрах ёстой байсан. Өнгөрсөн цаг үегүй ирээдүй гэж байхгүй, одоо цаг үегүй хөгжил гэж байхгүй. Их хурал дээр ахмадууд буюу 55-аас дээш насны улс төрийн нас нь болчихсон, улс төрд 26 жил явсан олон удаа сонгогдсон хүмүүс манай намд ч МАН-д ч байна. Манай Р.Гончигдорж гишүүн бол хангалттай гэж хэлээд залуучууддаа зайгаа тавьж өгөөд сайхан зөвлөөд сууж байх цаг нь болсон. Мөнхбат аваргатай дүлий цэрэг таараад уначихсан гэдэг онигоо шиг ахмадууд нь залуучуудынхаа хөлд дэгээ тавиад л чадахгүй болохоороо хор найруулдаг улстөрчид ухрах цаг нь болсон юм. Ингэж чадвал бид сэхэх боломж бий.
-Энэ хор найруулдаг, улс төрийн нам нь болсон улстөрчдөөсөө яаж салах юм бэ?
-Одоо фракц гэдэг зүйлийг АН-аас байхгүй болгоно гэдэг хэцүү зүйл. Энэ фракциудыг намын гал тогооноос гаргах хэрэгтэй. Миний бодлоор намын дэргэд таваас дээш удаа УИХ-д сонгогдсон, Засгийн газрын гишүүнээр ажилласан тэр хүмүүсийг зөвлөхүүдийн танхим байгуулах нь зөв. Энэ хүмүүс улс төрийн үйл ажиллагаанд оролцохдоо зөвлөхүүдийн танхимаараа дамжуулж оролцдог шалгуурыг бий болгох хэрэгтэй байгаа юм. Тэр танхимдаа фракциуд нь клубын зарчмаар ажиллаад явах боломжтой. Их хурлаар ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмээд квот өгнө гэж ярьж байсан. Эмэгтэйчүүдэд бол 76 квот өгөх нь зөв. Харин залуучуудад 76 квот өгөх нь буруу. 35-аас доош насны залуучууд хоорондоо квотын төлөө өрсөлдөнө гэдэг худлаа.
Их хурлын маргааш нь Л.Гүндалай АН-д орно гэж тэнэгтсэн, Бүгд найрамдах намын Б.Жаргалсайхан би АН-ыг үүсгэн байгуулсан, одоо намаасаа гарсан эрхээ сэргээлгэсэн ч яахав гээд яриад явж байх жишээний. Яг үүн шиг амбиц хөөсөн хүмүүс зөндөө гарч ирнэ, задгай орхисон учраас. Намын даргын сунгааг яагаад задгай орхисон гэхээр үнэ цэнэтэй болж магадгүй гэсэн хэсэг бүлэг хүмүүс байна. Идэж уусан, мөнгөтэй хүмүүс нь аймаг, дүүргийн намын дарга нар, гишүүдээ мөнгөөр худалдаад авна гэсэн бодолтой нэг хэсэг байна.
Хэрэв залуучуудын квотыг бий болгохын бол мөнгөний асуудал гарч ирнэ. Жишээлбэл,аймгийн намын дарга нь хэдэн төгрөг нэхээд, ҮЗХ-д оруулж өгнө гээд залуучуудаасаа нэхээд суучихна. Энэ авлигалын сүлжээ газар авч байна. Монгол Улсыг хамгийн муухай харагдуулж байгаа зүйл бол авлигал. Албан тушаал дээр очоод хүн томилж мөнгө олно гэж боддог хүмүүс бас байна. Нэг шинэ санаа гаргаад, үйлдвэрлэл, бүтээн байгуулалт хийгээд мөнгөтэй болно гэсэн бодолтой хүн ховордож. Авлигалын загалмайлсан эцэг гэгддэг Н.Энхбаяр гээд л цоллоод байдаг. Гэтэл энэ хүндээ дагаар орсон нэг үе бэлтгэгдчихсэн байна. Ийм хүмүүс улстөрөөс холдохгүй бол хэзээ ч ард түмэн сайн сайхан байхгүй.
-Ардчилсан нам намын даргаа сунгаагаар сонгох болсон ч цаана нь мөнгөний сонгууль болох нь гэсэн хардлага төрүүлээд байгаа?
-Намын даргын сонгуульд тодорхой шалгуур тавиад, Их хурлаар 1210 хүнээс намын даргад нэр дэвшигчийг тодруулаад хамгийн олон хүний санал авсан таван хүнийг намын даргын өрсөлдөөнд цааш явуулна гэж намын удирдлагууд хэлсэн бол АН гоё харагдах байлаа. Аймаг, орон нутгаас ирсэн төлөөлөгчид фракцид зангидагдаагүй, арай эрүүл хэсэг байгаа шүү дээ. Уг нь энэ асуудлыг Их хурал дээр оруулж ирэх боломж байсан ч задгай хаясан. Их хурлын маргааш нь Л.Гүндалай АН-д орно гэж тэнэгтсэн, Бүгд найрамдах намын Б.Жаргалсайхан би АН-ыг үүсгэн байгуулсан, одоо намаасаа гарсан эрхээ сэргээлгэсэн ч яахав гээд яриад явж байх жишээний. Яг үүн шиг амбиц хөөсөн хүмүүс зөндөө гарч ирнэ, задгай орхисон учраас. Намын даргын сунгааг яагаад задгай орхисон гэхээр үнэ цэнэтэй болж магадгүй гэсэн хэсэг бүлэг хүмүүс байна. Идэж уусан, мөнгөтэй хүмүүс нь аймаг, дүүргийн намын дарга нар, гишүүдээ мөнгөөр худалдаад авна гэсэн бодолтой нэг хэсэг байна. Мөнгөтэй хүмүүс намын даргад өрсөлдөөд ирэхээр эд нар авлигаар авсан мөнгөөрөө намын гишүүдээ худалдаж авч байна гээд дахиад л АН-ыг муухай харагдуулна. Намын хувьд яг бодлогын асуудлаа яриад, ёс зүйг дээдэлсэн ирээдүйн иргэдийнхээ төлөө шударга, болохгүй, бүтэхгүйд нь хазаар тавчихдаг, холын хараатай цөл, туршлагатай хүний төлөө сонголтоо хийх учиртай.
–АН-д тийм хүн байна уу?
-Мэдээж, 160 гаруй мянган гишүүнтэй нам дотор байж л таараа. Харьцангуй үйл ажиллагаа нь гэгээлэг, юм хийдэг хүмүүс зөндөө бий. Ганцхан тэр бүгдэд нь чөдөр тушаа болдог бөөгнөрсөн хар үүл нэлээд давамгайлах байх. Үүнийг задгай тавих гэж Их хурлыг гурил болгосон Д.Баттулга хариуцлагагүй байна. Хурал удирдах чадамжгүй, фракцийн лидерүүдийнхээ захиа даалгавараар сар гаруй хугацаанд ноцолдож, Гүйцэтгэх зөвлөлөөр дэмжигдсэн дүрмийг нэг шөнийн дотор ҮЗХ-оор засуулчихаж байх жишээний. Дүрэм бол хэн дуртай нь өөрчлөөд, хасдаг зүйл биш.
–Гүйцэтгэх зөвлөл дэмжсэн дүрмийг нэг шөнийн дотор хасаад, таначихсан гэж үү?
-Ардчилсан нам бодлого боловсруулдаг институтыг намын дэргэд байгуулах заалт байсан. Үүнийг зөвлөхүүдийн танхим болгоод байгаль орчин, гадаад харилцаа гэх мэт чиглэл чиглэлээр нь мэргэшүүлж баг болгоод явах гэсэн заалтыг байхгүй болгосон байсан. Энэ уг нь зөв санаа. Гэхдээ ҮЗХ дотроос сонгох биш намынхаа бүх шатны байгууллагаас сонгох нь зөв. Манай нам хүний нөөцийн хувьд муу биш ганцхан чадамжтай, төрд туршлагатай ажилласан хүмүүсээ жийх, болох бүтэхгүй аргаар хэдэн төгрөг олсон хүмүүс өнөөдөр намын толгойд гарчихаад дахиад мөнгөө арвижуулахаар атгаг санаа агуулаад байгаа юм. Мөн алдаа гаргасан намын удирдлагууд, гишүүдэд хариуцлага тооцох заалт байсан. Энэ бол их зөв зүйл байсан. Хариуцлага тооцохдоо улстөрд орж ирэх хугацааг нь дөрвөн жилээр хориглох нь зөөлөн илсэн шийтгэл. Гэхдээ намд хэрэгтэй шийтгэл байсан.
Мөнгөтэй хүмүүс намын даргад өрсөлдөөд ирэхээр эд нар авлигаар авсан мөнгөөрөө намын гишүүдээ худалдаж авч байна гээд дахиад л АН-ыг муухай харагдуулна. Намын хувьд яг бодлогын асуудлаа яриад, ёс зүйг дээдэлсэн ирээдүйн иргэдийнхээ төлөө шударга, болохгүй, бүтэхгүйд нь хазаар тавчихдаг, холын хараатай цөл, туршлагатай хүний төлөө сонголтоо хийх учиртай.
Бид чадна, намаа сонгуульд ялуулна гэж хэлчихээд өнөөдөр олон хүний амьдрал, цаг хугацаагаар тоглочихоод хариуцлага хүлээхгүй байна. Хариуцлага үүрэхгүй, дүрмийн хяналтгүйгээр амьдрахын төлөө С.Эрдэнэ маш чанга дуугаар хашгирч байна лээ. Дүрэмгүй тоглолтыг хийж намынхаа хагарал, бутралыг бий болгосон хүн энэ хүн. Бүтэн сарын турш бэлтгэсэн дүрмээс их олон зүйл нэг шөнийн дотор хассан хэрнээ хэрэггүй заалтууд оруулаад ирсэн байгаа юм. Жишээлбэл, ҮЗХ-ны 228 гишүүнээ ирц бүрдүүлээд хуралдаж чаддаггүй нам ҮЗХ-ны гишүүдийн тоог 380 болгох заалт. ҮЗХ-ны 380 гишүүн дотор эмэгтэйчүүдийн квотыг 76 байлгах нь байж болох зүйл харин тэр залуучуудын квот бол хэдэн мөнгөтэй хүмүүсийн халаасны хүн болсон, чадамжгүй залуучуудыг бий болгох гэсэн санаа оруулж ирсэн. АН Их хурлаараа намаа шинэчлэх гэсэн оролдлого хийснийг нь хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ намаа олон дахин сольсон, намаа ялагдуулсан хүмүүст хаалт тавих нь зүйтэй.
–Намаа ялагдуулсан, намынхаа хурлыг найман жил хуралдуулаагүй хүмүүстээ хариуцлага тооцож чадахгүй болохоор АН муухай харагдаад байх шиг. Их хурлын үеэр намын удирдлагууд хариуцлага яриахаас илүү бусдаас алдаа хайсан үг чулуудчих шиг болсон?
-Намын аль ч түвшний дарга намаа компани гэж хараад өөрийгөө түүний эзэн нь гэж хараад байх юм. Дээд шат, анхан, дунд шатанд ч ийм. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг дээрээ дүрэм зөрчдөг, нулимдаг хүмүүс олон болоод ирэхээр яг түүнийгээ дууриагаад дунд шатандаа адилхан болж байгаа юм. Дунд шатны нам хямарч байгаагийн хамгийн том жишээ бол Дархан-Уул, Дорнод, Орхон, Хөвсгөл аймгууд. Эв нэгдэл ялалтын баталгааг Завхан, Сүхбаатар хоёр л харууллаа, саяны сонгуулиар. Намыг нам биш, хэрүүлийн алим болгодог супер жишээнүүд Л.Гүндалай, Л.Эрхэмбаяр гээд олон байна. Л.Эрхэмбаяр бол намын гал тогооноос холдох хэрэгтэй. Намын даргыг дагаж ямар нэг албан тушаалд хүрэх гэсэн биш өөрөө юу ч үгүй л хоцорч байна. Н.Алтанхуяг дарга бол муу менежер биш. Өөрийнх нь хязгааргүй эрх ашигт очих хүсэл нь дүрмээр оролдоод, дүрмэн дотор байсан ротаци /хүний нөөц/-ыг байхгүй болгосон.
Түүний оронд өөрийн хамаатан садан, нутаг ус, найз нөхөд, хүргэн бэрээ татаж байгаад л ийм байдалд хүрсэн. Хийж байгаа үйлдэл нь хүмүүст уншигдаж байхад, хэтэрхий их эрх мэдэлд шунаж өөрийгөө хэн ч биш болгож солгой тоглолт хийсэн хүн. Тийм солгой тоглолтын үр дүнд унасан л бол үүнийгээ хүлэээн зөвшөөрөөд дуугуй л явах хэрэгтэй. Гэтэл Н.Алтанхуяг дарга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг байнга элдэвээр хэлж байна. Тэглээ гээд өөрөө энхийн цагаан тагтаа болчихгүй шүү дээ. Ер нь бол шон босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдэг үг бий. Өөрийнхөө хийсэн алдааг олж харах л хэрэгтэй. Нам гэдэг бол олон хүмүүсийн үзэл санааны нэгдэл учраас нэг хүний фракцид зангидагдана гэж байхгүй. Гэтэл З.Энхболд дарга "Шонхор" фракцийнхаа тэргүүн байснаасаа болоод бүх зүйлийг шонхордох гээд л намыг элгээр нь хэвтүүлчихлээ.
-Одоо фракц гэдэг зүйлийг АН-аас байхгүй болгоно гэдэг хэцүү зүйл. Энэ фракциудыг намын гал тогооноос гаргах хэрэгтэй. Миний бодлоор намын дэргэд таваас дээш удаа УИХ-д сонгогдсон, Засгийн газрын гишүүнээр ажилласан тэр хүмүүсийг зөвлөхүүдийн танхим байгуулах нь зөв. Энэ хүмүүс улс төрийн үйл ажиллагаанд оролцохдоо зөвлөхүүдийн танхимаараа дамжуулж оролцдог шалгуурыг бий болгох хэрэгтэй байгаа юм. Тэр танхимдаа фракциуд нь клубын зарчмаар ажиллаад явах боломжтой.
Өнгөрсөн сонгуулиар аймаг, орон нутагт ялалт байгуулах боломжтой хүмүүсийн нэрийг татаад оронд нь хэн ч танихгүй хүмүүсийг нэр дэвшүүлчихсэн. Яаж сэрүүн зүүдэлж байсан юм бол. Бодит юм хийгээд байгаа хүмүүсийг улайм цайм эрх ашгийг нь унагаж байгаа лидерүүд бол сайн лидерүүд биш. Тэд намаас зайлах хэрэгтэй. Тэд бас өөрсдийнхөө дараагийн үеийг бэлтгээд байна. Их хурлын үеэр Шинэчлэлийн хороо гээд ах нар шигээ сэрүүн зүүдэлчихсэн, эрх мэдэлд хүрэх гэсэн, амбиц нь хэвийн хэмжээнээс хэтэрчихсэн хэсэг залуус хор найруулаад гүйгээд байсан. Тиймээс тэр дүрмийн шинэчлэл дотроос залуучуудын квотыг байхгүй болгоод сайн дураар нь намын дэргэдэх институц байгуулаад тийшээ шилжүүлж болно. Тэгэхээр маш том орон зай бий болно. Тэр орон зайнд улстөрд орох сонирхолтой залуусаа оруулж ирээд бэлтгэх хэрэгтэй. Харин ах нар бол маш зоригтойгоор хойшоо хоёр алхах цаг нь болсон.
–Ухарч чадахгүй урагшилнаа гээд л зүтгээд байх шиг?
-Ухраад орох газрыг нь зааж өгөхгүй болохоор шорон эсвэл албан тушаалд хүрэх болчихоод байгаа юм. Намын дэргэдэх институцийг нь бий болгоод зөвлөх нь зөвлөөд, төлөөллөө ҮЗХ-д оруулаад явж болох юм. Ер нь бол итгэл үнэмшлээ өөд нь татах цаг нь болсон. Маш олон сайн зүйл хийснээ баллуурдах биш ардчилал гэдэг үнэт зүйл доторхи сайн хувилбаруудыг нь олоод хөгжих ёстой. Сайны замд садаа гэгчээр төр дотор үсрэнгүй байдлаар хөрөнгө төвлөрүүлсэн хэсэг бүлэг хүмүүс байна. Жишээлбэл, нэг хүн 300 орон сууцтай түүнийгээ иргэдэд түрээслүүлж амьдарч байхад нэг хэсэг нь банкны зээлээ яанаа гээд сууж байна. Нийгэмд ямар шударга бус зүйл бугшиж байна вэ. Энэ хүмүүсийн олонхи нь төрийн мөнгө луйвардсан хулгайч нар гэдэгтэй би санал нэгддэг. Гадаадад оффшор данс эзэмшиж байгаа хүмүүсийг ч зарлах хэрэгтэй. Би бол хувьдаа энэ төрийн мөнгөөр хөлжсөн хүмүүсийг улс төрийн өндөрлөгт гаргаж хулгай хийх боломжийг нь олгохгүй байх хэрэгтэй. Нийгэмд тэгш бус байдал газар авсан нь Үндсэн хуулийн хямрал нүүрлэсэнтэй холбоотой.
-МАН-ын ялалт, АН-ын ялагдлыг та юу гэж дүгнэх вэ?
-Сонгуулийн системийг хэдхэн сарын өмнө хоёр намын толгойлогч нар сууж байгаад л шийдчихсэн. Би барин тавин сонсоход, З.Энхболд, Э.Бат-Үүл нар жижиг мажоритараар сонгууль явуулна гэж байгаад М.Энхболдтой тохиролцсон гэж. М.Энхболд жижиг мажоритаар хавтгай мөнгө тараагаад л олонхи болсон шүү дээ.
–АН Н.Алтанхуягийн Засгийн газраа унагаагүй бол сонгуульд ялалт байгуулах боломж байсан уу?
-Ардчилсан нам муу байсан учраас МАН өнөөдөр олонх болсон. Мордохын хазгай болж, гарман дээр морио сольдоггүй гэдэг шиг Засгийн газраа дунд нь унагасан нь АН засаглаж чадаагүйнх. Хэцүү ч гэсэн тэсээд өнгөрөх байсан. Засаг солих тоглолтын цаана цөөхөн хүний ашиг сонирхол байсан. Бондын мөнгийг хэн хэн авсан гэхэд МАН ч АН ч авсан л байсан. Н.Алтанхуягийг унагаах төлөвлөгөө их холоос шидсэн чулуу. Одоо харин Ерөнхийлөгчийг хийсэн гэж матаж байна. Н.Алтанхуягийг унагах ажиллагааг МАН-ын гал тогоо руу орж, гарч байдаг манай намын хүнд гаруудын хийсэн ажил л гэж бодож байна. Ер нь угшилаараа, удам судраараа нөгөө намаас гаралтай хүмүүс манай намд байгаа. Тэр хүмүүс цаад бодол тэнд очиж, хоёр тийшээгээ холбироод байх шиг. Цөөхөн хэдэн нам дамжсан олигархиуд төрийн эрх мэдлийг төвлөрүүлээд байна гэдэг үнэн шүү дээ. Монгол Улсын төр төрийн монополь капитализмд оччихоод байгаа юм, дээд түвшиндээ. Давхар дээлийн хууль энэ бүгдийг зааглах гэж гарч ирсэн. Тодорхой чиглэлийн яамдаас бусад нь дан байх ёстой гэсэн зарчим нь зөв. Би их олон сайд нарыг харж байхад сайдынхаа ч гишүүнийхээ ч ажлыг аль альныг нь сайн хийж чаддагүй.
-АН-ын хувь заяа цаашид хэрхэх вэ?
-АН тэгж амархан унахгүй. Нэгдүгээр сар хүртэл намын даргад нэр дэвшигчид тодорч эхэлнэ. Энэ нэр дэвшиж байгаа хүмүүсийг хараад олон нийт “энэ одоо юу вэ” гэж бодно. Тэгэхээр нь Их хурлаа дахин хуралдуулаад шийдвэр гаргаж, шүүлтүүрээр оруулах нь зүйтэй гэж магадгүй. Түүнээс 20, 30-уулаа намын даргад нэр дэвшүүлбэл АН-ын хувь заяа шалан дээр унана. 200 сая төгрөгтэй бол ямар ч хүн нэр дэвшинэ гэхээр хэн ч дэвшиж болохоор байгаа юм. Тэнэгтлээ тэнэгтлээ гэхэд шийдвэрээ цуцлах гэж VI Их хурлаа хуралдуулахгүй байх аа.
-Ярилцсанд баярлалаа.
Ш.ОЮУНЧИМЭГ