Nomura: Дэлхийн эдийн засгийн 10 ”саарал хун”

Хуучирсан мэдээ: 2016.12.15-нд нийтлэгдсэн

Nomura: Дэлхийн эдийн засгийн 10 ”саарал хун”

Урьдчилан хэлэх аргагүй “хар хунгуудаас” ялгаатай нь Nomura гэх санхүүгийн компани ирж буй 2017 онд анхаарч байх магадлал ихтэй 10 “саарал хун”-г нэрлэжээ.

“Хар хунгууд”-ын үзэл баримтлал анх Нассим Талебын "Хар хун. Хэлэх аргагүй тэмдэг дор» номонд бичигдсэнээс хойш алдартай болсон юм. Хэнд ч зүүдлэгдээгүй, санаанд огт төсөөлөгдөөгүй үйл явдал өрнөн эдийн засагт асар их нөлөө үзүүлэх үйлдлийг энэ ойлгомжид багтаадаг.

Харин Nomura компани нь урьдчилан хэлж болох эрсдэл байгааг “саарал хун” гэж нэрлэсэн байна. “Эдгээр магадлал багатай үйл явдал нь эдийн засгийн байдалд ноцтойгоор нөлөөлж болох юм” хэмээн компанийн дүгнэлтэд өгүүлжээ. Евро бүс задрах, Дональд Трампт импичмент зарлах зэргийн магадлал багатай үйл явдлуудыг Nomura компанийн шинжээчид оны төгсгөлөөр болно гэж байгаа юм.

1. АНУ-ын үйлдвэрлэл эрс өсч магадгүй

Nomura компанийн шинжээчид, 2008 оны санхүүгийн хямралын дараа дэлхийн үйлдвэрлэл нэлээдгүй сул байсныг тэмдэглэв. Ойрын хэдэн жилдээ АНУ-ын аж үйлдвэрлэлийн өсөлт доогуур байх магадлалтайг энэ дашрамд дурьдав. 

Гэхдээ, 1990-ээд оны эхээр үйлдвэрлэл муу байна гэж байсан ч IT хөөрлийн буянаар үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдсэнийг бас тэмдэглэж байна.

"Хөрөнгө оруулалтын хэмжээ муу байгаа нь үйлдвэрлэлийг доод төвшинд барьж байгааг бид мэднэ. Барилга, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтын төвшин зогсонги байдлын төвшинд байгаа бололтой” гэж Nomura дүгнэлтдээ тэмдэглэв. 


2. Хятад үндэсний валютаа хувьсах ханштай болгоно

Nomura тэмдэглэснээр, Хятад валютаа хувьсах ханштай болгох магадлал маш өчүүхэн. Гэхдээ Хятад валютын зах зээлд гэнэтхэн өөрийн оролцоог зогсоовол юанийн ханш эрс хямдрах магадлалтай.

"Юанийн үнэлгээ унах нь дотоод зах зээлийн арилжааг нэмэгдүүлнэ. Энэ нь дэлхийн зах зээлд нөлөөлнө гэсэн эрсдэл энд оршиж байна” гэж Nomura тэмдэглэв.


3. ЕХ шинэчлэгдэж, Их Британи элсэнэ

"Brexit үл бүтэн Bremain-д (Их Британи ЕХ-нд үлдэх) хувирах хувилбар нь ер бусын олон цуврал үйл явдлыг гаргах ёстой болно. Ер нь бол улс төрд хийж болохгүй гэх зүйл байхгүй” гэж Nomura-гийн шинжээчид хэлж байна.

Магадлал багатай хоёр хувилбар байж болохыг Nomura гаргажээ. 

Нэг талаасаа бүх нийтийн сонгуулиар Их Британи холбооноос гарах ажиллагааг хумиж болох. Мөн ЕХ-ноос гарахад Шотланд, Уэльсийн зөвшөөрөл хэрэгтэй. Шүүхийн шийдвэрээр ч үүнийг зогсоож болох юм.

Хэрэв Brexit зогсох юм бол консерваторууд сонгуулийг ашиглан өөрийн мандатыг бэхжүүлэх магадлалтай. Ийм тохиолдолд сөрөг намууд консерватив олонхыг сулруулж болох талтай. 

Хоёрдугаар хувилбараар Brexit-ийг зогсооход ЕХ-ны байр суурь чухал. ЕХ Их Британийн санал болгоод байсан шинэчлэлийг эхлүүлэн чөлөөтэй шилжин суурьших асуудлыг эргэн харж болно. Энэ хоёр хувилбар хийгдэх магадлалаар маш өчүүхэн юм.


4. Японы инфляци өсөх магадлал

Nomura-гийн тайланд Японы инфляцийн өсөлт нь доллар, иенийн харилцан хамаарал ба нефтийн үнээс шалтгаална гэжээ. Өнөөдрийг хүртэл нефтийн үнэ буурснаас иень сулрав.

Хэрэв энэ холбоо сулрах буюу өөрчлөгдвөл Японы инфляци эрс өсөх магадлалтай.

Ийм зүйл гарлаа гэхэд Японы төв банк тоон чанарын зөөлрүүлэлтийн хөтөлбөрөөс гарах стратегийг эргэн харах хэрэгтэй болно гэж Nomura тэмдэглэв.


5. ХНГ-ын мандат өөрчлөгдөх магадлал

Nomura тэмдэглэснээр, сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны нөөцийн системийн бодлогын талаар хэлсэнтэй олон хүн санал нийлэхгүй байна. Түүний үйлдэл Төв банкны бие даасан эрсдлийг гаргах аюултайг анхааруулж байна.

ХНС-д эрс өөрчлөлт гарах тэдний тоонд мандатын статус нь өөрчлөгдөх магадлал бий. Энэ нь илүү өндөр ханшинд хүргэх болмжийг олгоно гэж Nomura дүгнэв.


6. Орос дайн хийх үү?

Орос Зүүн Европт цэргийн түрэмгийлэл хийх үү гэсэн асуултыг хөрөнгө оруулагчид их тавьж байгааг Nomura хэлж байна. 

Гэвч энэ эрсдэл нь өчүүхэн боломжтойг Nomura тэмдэглэв.


7. Төв контрагентай банкуудын ажиллагааны системийн сүйрэл

"2008 оноос хойш үндсэн хувилбараар төв банкаар дамжуулах санхүүгийн контактуудын клиринг тооцогдож ирсэн юм. Харин банкуудын хоёр талын харилцаагаар системийн эрсдлийг бууруулна гэж үзээгүй билээ. “Үндсэн хувилбар нь бүх банкууд төв контрагент болох институцаар ажиллана. Нэг банкны сүйрлийг бусад нь аварна. Банкууд төв банктай ажиллах учир хэцүүхэн байдалд орсон банк огт падгүй” гэх бодлого явсныг Nomura хэлж байна.

Дүгнэлтэд тэмдэглэснээр, ийм дараалал нь төв контрагент нь өөрөө системийн эрсдэл болохтой тулгарч магадгүй дүгнэлтэд тэмдэглэжээ.

Хэрэв зээ төв контрагент сүйрвэл, тэр нь хоёр, гурван банк сүйрснээс илүү муу үр дагавартай байх юм.


8. Японы Ерөнхий сайд засгаа алдах уу?

Абэгийн эрх баригч эвсэл парламентын доод танхимд олонх бөгөөд сөрөг хүчний намууд нэр хүнд султай байгаа нь 2017 оны сонгуулийн өмнө улс төрийн тогтвортой байдлыг барих сайн нөхцөл гэж Nomura-гийн шинжээчид тэмдэглэв. 

Тус улсын сөрөг хүчний үндсэн дөрвөн нам сонгуулийн тойрог бүрт нэгдсэн нэр дэвшигч гаргахаар тохиролцож чадах юм бол тэр нь эрх баригч намаас парламентын жараад суудлыг салгах боломж юм гэдгийг Nomura тэмдэглэж байна. 

Хамгийн гэнэтийн гэхээр үйл явдал нь Абэгийн засаг сулрах эсвэл огцрох хувилбар болно. Хэрэв энэ “саарал хун” гарч ирвэл абэномика сүйрэх юм.

Үүний зэрэгцээ хэрэв Японд сөрөг хүчин тэдний тоонд коммунистуудтай засаг захиргаа гараад ирвэл улс төрийн хүрээнийхний эсрэг санаа бодол газар авлаа гэсэн түгшүүр хөрөнгө оруулагч нарт төрөх эрсдэл байгаа. 

Энэ бүгд нь дэлхий даяар тогтворгүй байдал, үний савчилтыг үүсгэнэ.


9. Хөгжиж буй зах зээлд хяналт эргэн ирж магадгүй

Хэрэв Трампын бодлого нь АНУ-ын улсын үнэт цаасны ашгийг нэмэгдүүлж, долларыг чангалж чадвал хөгжиж буй орнуудын хөрөнгийн гадагшлах урсгал нь илүү тодруун шинжийг агуулах болно. 

"Гадаадын хөрөнгийн төвшингөөр өндөр, ялангуяа хөрвөх валюттай, бага ханштай, бага алт валютын нөөцтэй орнууд капиталын хяналтын эрсдэлтэй их тулгардаг” гэж Nomura-гийн мэргэжилтнүүд тэмдэглэв.


10. Цаасан мөнгө алга болж магадгүй

"Аюул багатай цахим мөнгө, төлбөрийн систем мөнгөн дэвсгэрт ба зоосыг солих ирмэгт ирээд байна” гэж Nomura мэдэгдэхдээ, Швед ийм ирээдүйн талаар авч хэлэлцээд эхэлсэн гэлээ.

Nomura тэмдэглэснээр Япон Европын зарим орнууд шиг хасах хувийн ханш бүхий хөгжилтэй орнуудын улстөрчид энэ чиглэлээр идэвхитэй урагшлаж болох ажээ. 

Эдгээр бүс нутагт хүмүүс мөнгөө татан авч ханшны сөрөг үзэгдлээс хамгаалан найдвартай газарт хадгалж болно гэж шинжээчид тэмдэглэв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж