Сексийн ач тусыг тогтоохыг оролджээ

Хуучирсан мэдээ: 2016.12.15-нд нийтлэгдсэн

Сексийн ач тусыг тогтоохыг оролджээ

Канадын Макгиллын их сургуулийн мэргэжилтнүүд сексийн идэвхтэй амьдрал нь хийсвэр ой тогтоолтыг сайжруулдаг байж магадгүй гэсэн дүгнэлтийг хийжээ.

Судалгаанд 18-29 насны 78 эмэгтэйг хамруулсан байв. Тэд өөрсдийн сексийн амьдралын тухай анкет бөгөөд ой ухааны тогтоомжийг шалгах тест өгсөн байна.

Идэвхтэй секс хийдэг эмэгтэйчүүд үг санах ой талаар сайн байсныг эрдэмтэд тогтоожээ. Харин тэд нүүр царайг танин тогтоох талдаа муу байсан гэнэ.Иймэрхүү үр дүн эрэгтэйчүүдэд байсныг эрдэмтэд хэлж байсан юм.

Сексийн идэвхтэй амьдрал тархины ой санамжийг хариуцсан гиппокамп дахь нейрогенезид нөлөөлж магадгүй юм.

Гэхдээ энэ бол таамаглал төдий. Сексийн идэвхитэй амьдралтай хүмүүсийн ой ухаан сайн байгаа нь биеийн хүчний ачааалал, цусны эргэлт эрчимжсэн, бодисын солилцоо нэмэгдсэн зэрэгтэй холбон үзсэн эрдэмтдийн хувилбар бий.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж