Хакерын Fancy Bears бүлгийнхэн хулгайлсан баримтуудаасаа нийтэллээ. Тэр баримтын дагуу Америкийн допингийн эсрэг агентлаг (USADA) ба Канадын Спортын ёс зүйн асуудлын төв (CCES) хоёр Рио-де-Жанейрогийн олимпийн өмнө Олон улсын Олимпийн хороог муулах төлөвлөгөөг гаргасан байв.
Төслийг "Олимпийн хүн» гэж нэрлэсэн ба хууль зүйн тусламжийг Davies Ward Phillips & LLP Vineberg компани үзүүлэн ОУОХ-ны эсрэг материал бэлтгэхэд оролцжээ. Тэр нь ямар материал байсныг одоо тодруулж байгаа гэнэ. USADA, CCES хоёр ОУОХ-ноос дээгүүр байх байр суурьтай байгууллага байгуулахыг санал болгосон байв.
Үүнийг хийснийхээ дараа USADA, CCES хоёр Польш, Испани, Өмнөд Солонгос, Япон, Норвеги, Австри, Финляндын сэргээшийн эсрэг агентлагуудад хандан тусламж хүссэн ч тэд татгалзсан байна.
Нийтлэгдсэн баримтаар, ЮНЕСКО-той цэвэр спортын талаар гэрээ байгуулах ёстой басан гэнэ. Гэрээ байгуулсны дараа ОУОХ нь өөрийн хартийг өөрчлөх хүртэл тэнд гарын үсэг зурсан орнууд олимпийг хүлээн авахаас татгалзах ёстой байжээ.
Өмнө нь Fancy Bears хакерын бүлэг Олон улсын сэргээшийн эсрэг агентлаг (WADA) олон тамирчдад эмчилгээний зорилгоор хориотой эм хэрэглэхийг зөвшөөрч байсан тухай цуврал баримтыг нийтэлсэн билээ. Эдгээр тамирчдын дунд домог болсон Серена ба Винус Уильямс, гимнастикчин Симона Байлз, сагсан бөмбөгчин Елена Делле Донн, тенничин Рафаэль Надаль зэргийн олон хүний нэр байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР