
Шаардлага хангасан дотоодын аж ахуйн нэгж, улсаас дэмжиж хөгжүүлж байгаа гуравдагч үеийн цөмийн цахилгаан станцын цогцолборыг үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай зарим эд анги, түүхий материалыг импортын гаалийн татвар болон нэмүү өртгийн татвараас чөлөөлөх гэнэ. Харин энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс нөхцөл хангасан дотоодын аж ахуйн нэгж улсаас дэмжиж хөгжүүлж байгаа арван мянган тоннын нефть боловсруулах тоног төхөөрөмж, байгалийн хий дамжуулах хоолойн тоног төхөөрөмж, том оврын усан онгоцны тоног төхөөрөмж, нэхмэлийн иж бүрэн тоног төхөөрөмж зэргийг үйлдвэрлэхэд шаардлага бүхий зарим эд анги, түүхий материал импортлоход гаалийн татвар болон нэмүү өртгийн татвараас чөлөөлөх болно гэж уг тогтоолд тусгасныг Хятадын олон улсын радио мэдээллээ.