Шинэхэн аав Жо Коул охиныхоо хамт

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Шинэхэн аав Жо Коул охиныхоо хамт

Английн шигшээ баг, “Челси” клубын тоглогч Жо Коулын эхнэр Карли саяхан амаржиж, хосууд Руби Татьяана гэх хөөрхөн бяцхан охинтой болсон юм. Бямба гаригийн үдэш Премьер лигийн ээлжит тоглолтоо хийж, хэсэг зуур амсхийх завтай болсон Жо Коул бяцхан охиноо салхилуулахаар эхнэрийнхээ хамт өчигдөр гадуур зугаалж, цэцэрлэгт хүрээлэнд амарч байгаад харьжээ. Харин оддын толгойны өвчин болсон папараццийнхан энэ удаад ч шинэхэн аав, ээжийг яггүй мөрдсөн байна. Нялх үрээ цээжиндээ наан тэвэрч, их л халамжтай харагдах Коул Лондонгийн баруун дүүрэгт орших гэр рүүгээ орохын өмнө хөрш айлынхандаа ч бяцхан охиноо харуулж амжжээ.

Сануулахад, Карли гуравдугаар сарын 18-нд Лондон дахь Портлэндийн хувийн эмнэлэгт амаржиж, хосууд анхныхаа үрийн зулайг үнэрлэсэн юм.




С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж