ААН, байгууллагын алба хаагчдад гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр яриа, таниулга хийжээ

Хуучирсан мэдээ: 2016.12.15-нд нийтлэгдсэн

ААН, байгууллагын алба хаагчдад гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр яриа, таниулга хийжээ

Сүхбаатар аймгийн прокурорын газар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил зохион байгуулахаар тусгай хөтөлбөр гарган ажиллаж хөтөлбөрийн дагуу аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчдыг оролцуулан ”Гэр бүлийн хүчирхийллийн ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдвээр яриа, таниулга хийжээ.

Яриа таниулганд орлогч прокурор Н.Эрдэмбилэг, туслах прокурор Д.Баттулга, хяналтын прокурор Б.Уранцэцэг, Д.Энх-Амар, аймгийн Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, ахлах дэслэгч Б.Ариунтуяа нар оролцон мэдээлэл хийсний гадна "Гэр бүлийн хүчирхийлэл"-ийн талаар судалгаа авч, сэрэмжлүүлэх зорилготой гарын авлага тараажээ.

Дээрх арга хэмжээнд нийт 20 байгууллагын 250 гаруй албан хаагч оролцож өөрсдийн сонирхсон асуултандаа хариулт авсан ба тус прокурорын газраас орон нутгийн "BBS” телевизэд ярилцлага, мэдээлэл өгч ажиллажээ.

ЭХ СУРВАЛЖ: PROKUROR.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж