Америкийн Axalta Coating Systems (өмнө нь DuPont Performance Coatings) компани жил тутмын дэлхийн хамгийн гоё өнгийг тодруулдаг чансаагаа хэвлүүлэв. Сүүлийн үед хурц тод өнгө машинд давамгайлах болсныг мэргэжилтнүүд тэмдэглэв.
“Өмнөхийн адил төвийг барьсан өнгө бүрэн давамгайлж байгааг бид харж байгаа ч худалдан авагчид илүү хурц тод өнгийг сонгох хандлага нэмэгдсэн. Тийм учраас ирээдүйд хурц, тод өнгөтэй авто машинууд мейнстрим болно гэж бид дүгнэж байна” хэмээн Axalta компанийн маркетингийн мэргэжилтэн Нэнси Локхарт өгүүллээ.
Энэ жилийн судалгаагаар дэлхийн хамгийн гоё өнгө цагаан болов. Цагаан өнгөөр үйлдвэрлэгдсэн 10 машины дөрвийг нь өөр өнгөөр будсан байна.
Axalta компани дэлхийн машинууд дотор хүрэн, цайвар өнгө давамгайлсныг тэмдэглэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР