Б.Гангаамаа өнөөдөр авиралтаа эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.12.15-нд нийтлэгдсэн

Б.Гангаамаа өнөөдөр авиралтаа эхлүүлнэ

-Б.Гангаамаа өмнөд туйлийн ноён оргилд хийх авиралтаа өнөөдөр эхлүүлнэ –

Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаа дэлхийн долоон тивийн ноён оргилын хамгийн сүүлийн оргил болох Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд авиралт хийхээр энэ сарын 13-ны өдөр эх орноосоо мордсон. Тэрээр энэ удаагийн авиралтаа ОХУ-ын экспедицийн багтай хийхээр болсон юм.

ОХУ-Монгол улсын хамтарсан экспедицийн Винсон Массиф ууланд хийх авиралт өнөөдөр эхэлж байгаа. Төлөвлөгөө ёсоор энэхүү авиралт арванхоёрдугаар сарын 30-д өндөрлөх юм.

Б.ГангаамааЭрхэм найзууд нийт монголчууд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Дэлхийн 7 тивийн ноён оргилын 7 дахь оргил болох Антрактидын Винсон Массиф уулын миний авиралтанд зориулж өрнүүлсэн "Амжилтын төлөө хамтдаа" хандивын аян амжилттай өндөрлөж би эх орноосоо мордож байна. Өнгөрсөн хугацаанд надтай хамт байж хамт алхаж, лекцэнд маань шимтэн сууж, хандив өгч урам хайрлаж байсан нийт иргэд ард түмэн, удирдлагууд, анд найзууд, ах дүү нартаа сэтгэл зүрхний гүнээс баярлаж байгаагаа хэлмээр байна. Монголын ард түмэн минь шинэ оноо амжилт аз жаргалаар дүүрэн угтаарай. Дараа жил амжилт баяраар дүүрэн уулзацгаая.” хэмээн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан хэллээ.

Б.Гангаамаа дэлхийн зургаан тивийн Эльбрус, Эверэст, Килиманжаро, Денали, Акокагуа, Карстенз Пирамид гэсэн зургаан ноён оргилд хөл тавьж, эх орныхоо далбааг мандуулсан юм. Харин одоо Антарктид тивийн ноён оргил болох 4897 м-ийн өндөр “Винсон Массиф”-т гарах л үлдсэн.

Уулчин бүрийн гарахыг хүсдэг долоон тивийн ноён оргилын хамгийн сүүлийн оргил болох Антарктидийн Винсон Массифийг зорихоор шийдсэнээ уулчин Б.Гангаамаа өнгөрөгч есдүгээр сараас эхлэн олон нийтийн сүлжээгээр мэдэгдэж байсан юм. Түүний хувьд энэ ууланд авирахын тулд экспедицийн бүрэлдэхүүнд 42 мянган ам.долларыг өгч, бусад зардалтай нийлээд 48 мянган ам.долларыг олох ёстой байсан. Тиймээс олон нийтийн сүлжээгээр зарласан  хандивын хоёр сарын хугацаанд ард иргэд, гадаадын байууллага болон ивээн тэтгэгч компани, төр засгийн байгууллагуудаас аянд идэвхтэй оролцож, зардлыг бүрдүүлсэн юм.

Э.Гангаамаа өмнөд туйлын ноён оргилд авиралт хийхээс гадна уг тивийн цаг уур, орчны судалгаа, цас, мөсний хэмжилт хийх, дээж авч ирэх зэрэг судалгаа-шинжилгээний ажлуудыг давхар гүйцэтгэнэ.

Дэлхийн долоон тивийн ноён оргилын нэг болох Антарктид тивийн Винсон Массиф ууланд монголоос анхлан гарсан хүн нь уулсын спортын мастер Гэндэндарамын Ганхүү аж. Тэгвэл энэхүү тивд цаг уурч, судлаачид 1972 оноос эхлэн судалгаа шинжилгээний ажлаар очиж байжээ. Үүнд 1972 Ж.Цэрэндэлэг, 1982 онд Д.Чулуунбат, 2007 онд А.Батболд, 2012 онд Л.Дүгэржав, 2013 онд Д.Ганбаатар, 2014 онд Х.Пүрэвдагва, 2015 онд Д.Батмөнх нар Антарктид тивийг зорьж байсан байна. Тэгвэл Э.Гангаамаа энэхүү тивд очсон Монголын ес дэх хүн болох юм.  Мөн үүнээс гадна тус тивийн ноён оргил Винсон Массиф ууланд авиралт хийж буй Монголын анхны эмэгтэй уулчин болно.

Э.Гангаамаа өмнөд туйлын ноён оргилд авиралт хийхээс гадна уг тивийн цаг уур, орчны судалгаа, цас, мөсний хэмжилт хийх, дээж авч ирэх зэрэг судалгаа-шинжилгээний ажлуудыг давхар гүйцэтгэх юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ:

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж