ДЭМБ-ын санхүүжилт, дэмжлэгтэйгээр орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд “Хэнийг ч орхигдуулахгүй байх нь” сэдэвт бүсийн сургалт Эрүүл мэндийн газар зохион байгуулж байна. Сургалтын эхэнд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюунт У хэлэхдээ анхан шатны сум, өрхийн эмнэлгээсээ эхлээд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэдэг болох хэрэгтэй. Хэдийгээр Монгол улсын хүн ам тархай бутархай аж төрдөг ч гэлээ тенхник, технологийн дэвшлийг ашиглан явуулын хэлбэрээр шаардлагатай тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлдэг байхыг хэнийг ч орхигдуулах байх гэж ойлгож болно гэлээ. Тус бүсийн сургалтын үр дүнд говийн бүсийн аймгуудын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх стартеги төлөвлөгөөг гаргах бөгөөд уг төлөвлөгөөг эрүүл мэндийн бодлого, аймгийн үндсэн чиглэл, стратеги төлөвлөгөөтэй уялдуулан гаргах юм.
ЭХ СУРВАЛЖ: DUNDGOVI.GOV.MN