Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг МИУС-д ургамлын биотехнологийн лаборатори нээсэн явдалд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Тэрбээр “Газрын доорх баялгийг ашиглахын төлөө Засгийн газар олон ажил хийж байна. Харин монгол хүний толгойг ажиллуулахын төлөө лаборатори нээж өгсөн ноён “Ротари Интернейшнл”-ийн захирал асан Тарио Каннод талархаж байна. Би өөрөө “Туул” ротари клубын гишүүн хүн, Ерөнхийлөгчөөр нь бас ажиллаж байсан. Тийм болохоор бид нэг гэр бүлийн хүмүүс гэсэн үг. Үүнээс гадна би есөн жил МУИС-д ажилласан багш. Биофизикийн мэргэжилтэй хүн учраас өнөөдрийн арга хэмжээнд ирэхгүй байхын аргагүй. Биотехнологи Монголд маш чухал салбар юм” гэв.
Лабораторийн хүний нөөцийн хувьд нэг докторант, гурван магистрант энэ чиглэлийн судалгааг дотооддоо эхлэн явуулах аж. Мөн гадаадад хоёр докторант суралцаж байгаа гэнэ. Ноён Тарио Канно цаашид ч уг лабораторийг амьд лаборатори байлгахын төлөө чадах бүхнээ хийнэ гэдгээ илэрхийллээ.