2002 онд эрх зүйн шинэчлэлийн хүрээнд албадан ажил хийлгэх ялыг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Шүүхээс гэмт хэргийн хохирол, учирсан гэм хорын нөхцөл байдлыг үнэлж ял оногдуулдаг бөгөөд уг ялыг торгох ялын хамт нэмэгдэл байдлаар оногдуулдаг ялын төрөл юм.
Орхон аймаг энэ онд албадан ажил гүйцэтгүүлэх ялтай этгээд гүйцэтгэх ажлын жагсаалтыг тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан. Энэ дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналтыг тавьж ажиллаж байна. Аймгийн хэмжээнд уг ялыг хэрэгжүүлж эхэлсэнээс хойш 2013 онд 13 ялтан, 2014 онд 11 ялтан 3000 гаруй цагийн ялыг гүйцэтгэсэн байдаг бол, 2015 онд 23, 2016 оны 11 сарын байдлаар 4592 цагийн албадан ажил хийх ялыг гүйцэтгүүлжээ.
Аймгийн засаг дарга албадан ажлыг гүйцэтгэх ялтай этгээдүүдээр гүйцэтгэх ажлын жагсаалтыг баталж ажлын байраар хангах чиг үүргийг хүлээдэг. Албадан ажил хийлгэх ял гэдэг нь нийгэмд тустай ажлыг цалин хөлсгүйгээр хийж гүйцэтгэхийг хэлдэг байна.
Хийх ажлын жагсаалтад эзэнгүй дүүргийн хог хаягдал цэвэрлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайн цас цэвэрлэх, хайс хашлага будаж засварлах, мод зүлэг арчлалтын ажлууд багтаж байна.Нэмэгдэл ажилд нохой устгалын ажлыг хийж гүйцэтгэдэг. Хуулийн дагуу нэг хүн өдөрт 3-12 цагийн ажлыг хийнэ гэж заажээ.
ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN