Нийслэл Улаанбаатар хотын есөн дүүргийн Засаг дарга нарын томилгоо хараахан дуусаагүй байна. Төвийн тав, алсын гурван дүүргийн дарга нарыг ээлж дараалан томилогдож, ажлаа хэдийнэ эхэлсэн бол Баянзүрх дүүргийн Засаг даргыг өнөө хэр батламжлаагүй хүлээгдэж байна.
Манай агентлаг “NEWS: Лавлах” булангийнхаа энэ удаагийн дугаарт нийслэлийн найман дүүргийн Засаг даргын танилцуулга CV-г уншигчдадаа хүргэе. Уг нь бол ес байх ёстой ч одоогоор нэг нь дутуу болохоор “доголон" CV гэж тодотгоход хүрлээ. Засаг дарга нарын танилцуулгыг дүүргийнх нь нэрийн дагуу дараалуулж оруулсан гэдгийг онцолъё.
1. Баянгол дүүргийн Засаг дарга Салдангийн Одонтуяа
1 | Хаана төрсөн | 1964 онд төрсөн. Улаанбаатар хотын уугуул |
2 | Гэр бүлийн байдал | Нөхөр, 1 хүүхэдтэй, Ам бүл 3 |
3 | Хэдээс хэдэн онд хаана ямар сургуульд суралцаж төгссөн | 1972-1982 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль 1982-1988 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Их сургуулийг Олон улсын эдийн засаг, харилцааны мэргэжлээр төгссөн
|
4 | Боловсрол, мэргэжил | Дээд боловсролтой, Олон улсын эдийн засаг, харилцааны мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй |
5 | Ажил, албан тушаал / урьд нь ажиллаж байсан ба одоогийн / | 1988-1992 онд Шинжлэх Ухаан Техникийн Улсын хороонд мэргэжилтэн
1992-2010 онд “Сод трейд” ХХК-ий ерөнхий захирал
1998-2010 онд “ЛОТС инвест” ХХК ерөнхий захирал
2010-2011 онд Эрүүл мэндийн сайдын зөвлөх 2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгч 2012-2016 онд УИХ-ын гишүүн |
2. Баянзүрх дүүргийн Засаг-Одоогоор батламжлаагүй байна
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Засаг дарга томилогдохгүй байхын хэрээр тус дүүргийн өдөр тутмын ажил, амьдралын урсгалд ихээхэн саад учирч байгааг эгэл жирийн иргэд ч хэлэх болжээ. Чухам яагаад батламжлахгүй байгааг нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өчигдөр /2016.12.14/ тайлбарлахдаа “Дүүргийн ИТХ анхдугаар хуралдаанаараа төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргаж, түүнийгээ нийслэлийн Засаг даргад уламжлах учиртай. Энэ шийдвэр албан ёсоор нийслэлийн Засаг даргад ирээгүй байгаа. Мөн дүүргийн АН-ын зургаан гишүүнийг хууль бусаар жагсаалтаас хассан асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандаж, эцсийн хариуг хүлээж байгаа” хэмээн тайлбарласан юм.
Харин дүүргийн АН, ИТХ-аас “Баянзүрх дүүргийн ИТХ-ын хурлыг хоёр удаа хийж, шийдвэрээ хотын даргад удаа дараа уламжилсан. Гэсэн ч энэ хугацаанд дүүргийн Засаг дарга томилох үүргээ биелүүлж ажиллаагүй. Тиймээс нийслэлийн Засаг дарга С.Батболдыг хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр шүүхэд өгч байгаа" гэсэн мэдээллийг өгч байна. Ямартай ч нийслэлийн нэгэн дүүрэг Засаг даргаа хүлээсээр багагүй хугацаа өнгөрч байна.
3. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Хөххүүгийн Болормаа
1 | Хаана, хэдэн онд төрсөн, нас | 1969 онд төрсөн Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын уугуул |
2 | Гэр бүлийн байдал | Гэр бүлтэй, Ам бүл 4 |
3 | Хэдээс хэдэн онд хаана ямар сургуульд суралцаж төгссөн | 1977-1987 онд нийслэлийн Ерөнхий боловсролын 12 дугаар дунд сургууль 1987-1992 онд Политехникийн дээд сургуулийг Нийтийн хоолны технологи, зохион байгуулалт мэргэжлээр 2009-2011 онд Улаанбаатар хотын Удирдлагын Академи |
4 | Боловсрол, мэргэжил | Дээд боловсрол, Хүнс, нийтийн хоолны технологич, Төрийн удирдлагын менежер |
5 | Зэрэг, цол | Үгүй |
6 | Ажил, албан тушаал / урьд нь ажиллаж байсан ба одоогийн / | 1993-1994 онд Улаанбаатар ресторанд зохион байгуулагч. 2012-2016 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч |
7 | Эрүүгийн ял хүлээж байсан эсэх | Үгүй |
4. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Жигжидсүрэнгийн Сандагсүрэн
1 | Хаана, хэдэн онд төрсөн, нас | 1978 онд төрсөн Улаанбаатар хотын уугуул |
2 | Гэр бүлийн байдал | Эхнэр 2 хүүхэдтэй, Ам бүл 4 |
3 | Хэдээс хэдэн онд хаана ямар сургуульд суралцаж төгссөн | 1986-1996 онд Нийслэлийн 73 дугаар дунд сургууль 1997-2001 онд МУИС-ХҮДС-ийг Эдийн засаг, Математик загварчлалын мэргэжлээр бакалавр зэрэг 2003-2005 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэг 2002 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын мэргэшүүлэх сургалт |
4 | Боловсрол, мэргэжил | Дээд боловсролтой, Эдийн засаг, математик загварчлал бакалавр, Бизнесийн Удирдлагын магистр |
5 | Ажил, албан тушаал / урьд нь ажиллаж байсан ба одоогийн / | 2001-2004 СХД-ийн ИТХ-ийн Нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга, 2005-2013 онд “Очир-Ундраа” группын Захирлын зөвлөлийн гишүүн, газрын захирал 2012 оноос Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч 2013-2016 Монгол Улсын Их хурлын гишүүний зөвлөх 2016 оны 8 сараас СХД-ийн Засаг дарга |
5. Хан-Уул дүүргийн Засаг дарга Жуковын Алдаржавхлан
1 | Хаана, хэдэн онд төрсөн, нас | 1977 онд Улаанбаатар хот |
2 | Гэр бүлийн байдал | Гэр бүлтэй, Ам бүл 3 |
3 | Хэдээс хэдэн онд хаана ямар сургуульд суралцаж төгссөн | 1985-1995 онд Нийслэлийн 50 дугаар сургууль 1995-2000 онд Монгол бизнесийн дээд сургууль Бакалавр Санхүүч 2000-2001 Австрали улс Англи хэлний институт 2003-2005 онд Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн дээд сургууль Магистр |
4 | Боловсрол, мэргэжил | Дээд Санхүү |
5 | Зэрэг, цол | Магистр |
6 | Ажил, албан тушаал / урьд нь ажиллаж байсан ба одоогийн / | 2001-2006 онд Улсын Их ХурлынТөсвийн байнгын хорооны Зохион байгуулагч, референт 2006-2007 онд Сангийн сайдын зөвлөх 2007-2012 онд Орон сууц, санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал 2015-2016 онд “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал 2013- оноос Хан-Уул дүүргийн Монгол ардын намын дарга |
7 | Эрүүгийн ял хүлээж байсан эсэх | Үгүй |
6. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Жамсрангийн Эрдэнэбат
1 | Хаана, хэдэн онд төрсөн, нас | 1967 онд Улаанбаатар хотод төрсөн |
2 | Гэр бүлийн байдал | Эхнэр 2 хүүхэдтэй, Ам бүл 4 |
3 | Хэдээс хэдэн онд хаана ямар сургуульд суралцаж төгссөн | 1974-1984 онд Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургууль 1989-1994 онд ХААИСургуулийг нягтлан бодогч, эдийн засагчаар, 2000-2002 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр
|
4 | Боловсрол, мэргэжил | Дээд боловсролтой, нягтлан бодогч-эдийн засагч |
5 | Ажил, албан тушаал / урьд нь ажиллаж байсан ба одоогийн / | 1984-1985 онд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдэлд ажилчин 1985-1988 онд Хилийн ба дотоодын цэргийн дугаар ангид хугацаат цэргийн албан хаагч 1994-1996 онд “Дээж” ББХК-нд Ахлах нягтлан бодогч 1996-1997 онд Барилгын техникийн коллежид Нягтлан бодогч 1997-2005 онд ХУД-ийн СТСХ-ийн бүртгэлийн мэргэжилтэн 2005-2009 онд НЗДТГ-ын СТСХ-ийн бүртгэлийн мэргэжилтэн 2009-2014 онд ЧД-ийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга 2014-2016 онд ЧД-ийн ЗДТГ-ын дарга 2016 оны 03 сараас ЧД-ийн ЗД-ын орлогч |
АЛСЛАГДСАН ДҮҮРГҮҮД
1. Багануур дүүргийн Засаг дарга Цэндийн Сандаг-Очир
1 | Хаана, хэдэн онд төрсөн, нас | 1977 он. Төв аймгийн Баяндэлгэр сум |
2 | Гэр бүлийн байдал | Гэр бүлтэй, Ам бүл 5 |
3 | Хэдээс хэдэн онд хаана ямар сургуульд суралцаж төгссөн | 1985-1995 онд Багануур дүүргийн Ерөнхий боловсролын дунд сургууль 1996-2000 онд Улаанбаатар хотын “Тэнгэр Дээд” сургууль 2000-2002 онд Улаанбаатар хотын Удирдлагын Академи
|
4 | Боловсрол, мэргэжил | Дээд боловсрол,Философич,Нийгмийн ухааны багш мэргэжилтэй,Төрийн удирдлагын менежер |
5 | Зэрэг, цол | Үгүй |
6 | Ажил, албан тушаал / урьд нь ажиллаж байсан ба одоогийн / | 2001-2002 онд Багануур дүүргийн 4-р хорооны Нийгмийн ажилтан. 2002-2004 онд Багануур дүүргийн ЗДТГ Хэвлэл мэдээлэл сурталчилгаа,Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засгийн нийгмийн зорилтийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн. 2004-2005 онд Багануур дүүргийн “BBS” телевизед Сэтгүүлч. 2005-2008 онд Багануур дүүргийн МАН-ын хорооны Дэд дарга. 2008-2012 онд Багануур дүүргийн Засаг дарга, дүүргийн ИТХ төлөөлөгч 2012-2016 онд Нийслэл, дүүргийн ИТХ төлөөлөгч, 2012 оноос одоог хүртэл дүүргийн МАН-ын хорооны дарга 2016 оноос Багануур дүүргийн Засаг дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч |
8 | Гавъяа шагнал | Их монгол улс байгуулагдсаны 800-н жилийн ойн медаль |
9 | Эрүүгийн ял хүлээж байсан эсэх | Үгүй |
2. Багахангай дүүргийн Засаг дарга Сэрдамбын Эрдэнэбаяр
1 | Хаана, хэдэн онд төрсөн, нас | 1973. Төв аймаг, 43 настай |
2 | Гэр бүлийн байдал | Эхнэр, 2 хүүхэдтэй, Ам бүл 4 |
3 | Хэдээс хэдэн онд хаана ямар сургуульд суралцаж төгссөн | 1981-1989 онд Нийслэлийн 12 дугаар дунд сургууль 1989-1992 онд Барилгын техник мэргэжлийн 5-р дунд сургууль 1999-2003 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг Худалдааны удирдлага мэргэжлээр 2008-2009 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистраар
|
4 | Боловсрол, мэргэжил | Дээд боловсролтой, Худалдааны удирдлага мэргэжилтэй. Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй |
5 | Ажил, албан тушаал / урьд нь ажиллаж байсан ба одоогийн / | 1992-1993 онд Гал унтраах 19-р ангид гал сөнөөгч
1993-1994 онд Дотоодын цэргийн дугаар ангид
1995-2001 онд БХД-ийн Банкны салбарт бэлэн мөнгөний хянагч
2001-2002 онд БХД-ийн МАХН-ын хорооны Улс төрийн ажилтан
2002-2004 онд БХД-ийн өрхийн амьжиргаа, чадварыг дэмжих зөвлөлийн нарийн бичгийн дарга
2004-2008 онд БХД-ийн ЗДТГ-т зохион байгуулагч, Засаг даргын Тамгын газрын дарга
2008-2013 онд БХД-ийн Засаг даргын орлогч
2013 оноос БХД-ийн Засаг дарга |
3. Налайх дүүргийн Засаг дарга Чойжинбуугийн Раднаабазар
1 | Хаана, хэдэн онд төрсөн, нас | 1970. Улаанбаатар хотод төрсөн |
2 | Гэр бүлийн байдал | Эхнэр 2 хүүхэдтэй, Ам бүл 4 |
3 | Хэдээс хэдэн онд хаана ямар сургуульд суралцаж төгссөн | 1978-1988 онд Нийслэлийн 34 дүгээр дунд сургууль 1988-1993 онд Соёлын коллежийг Соёлын ажилтнаар, 1996-1997 онд ТЗУХИнститутыг Бизнесийн удирдлагын менежерээр 1997-1998 онд ХААИС-ийг Эдийн засгийн ухааны магистр
|
4 | Боловсрол, мэргэжил | Дээд боловсролтой, Соёлын ажилтан, Бизнесийн Удирдлагын менежер, магистр |
5 | Ажил, албан тушаал / урьд нь ажиллаж байсан ба одоогийн / | 1993-1996 онд НЗД-ын дэргэдэх Соёлын хэлтэст зохион байгуулагч, 1996-2000 онд ХУД-ийн Соёлын ордны захирал 2003-2006 онд Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд зохицуулагч 2007-2010 онд АНУ-ын “TP” компанийн худалдааны менежер 2010-2012 онд “Монголын Санхүүгийн групп”-н ТУЗ-н гишүүн 2010-2012 онд “СС Монголиа” компанийн Төсөл хариуцсан захирал 2012 оноос Монголын СЕО клубын зохицуулагч |
Улаанбаатар хотын есөн дүүргээс найм нь Засаг даргаа томилж, төрийн албаа төвшин явуулах эхний алхмаа хийлээ. Шинээр томилогдсон Засаг дарга нар баг бүрдүүлэх нэрээр халаа сэлгээ багахан хийгээсэй гэж залбирах л үлдэв. Дүүргүүдийн дарга нарын намтар, түүх, ажлын туршлагаас харахад нэг дүүргийг байтугай өлхөн аваад явчих чадварлаг хүн цөөн боловч байна. Төрийн өндөр дээд албан тушаал хашиж явсан нь ч бий. Мөн урьд нь дүүргээ удирдаж, жаргал зовлонг үүрч дүүрч ирсэн нь ч байгаа. Тэгэхээр дүүргийн Засаг дарга гэх албанд түүртээд, шинэдээд, барьц алдаад байх хүн ховор гэж дүгнэж болно.
Нийслэлийн Засаг даргын батламжлаад байгаа найман дүүргийн Засаг даргын хоёр нь эмэгтэй. Харин алсын гурван дүүргийг эрчүүд удирдана. Түүнчлэн дүүргийн дарга нар дунд далаад оныхон зонхилж буй бөгөөд хамгийн залуу Засаг дарга нь Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн юм. Тэрбээр 1978 онд төрсөн. Дүүргүүдийн дарга нарын дунд хэд хэдэн эдийн засагч, нягтлан бодогч байгаа бол хүнс, нийтийн хоолны технологич, философич, соёлын ажилтан ч бий. Мөн олонх нь Улаанбаатарын уугуул. Хөдөөд төрж өссөн байлаа ч Төв аймаг, Сэлэнгийн Зүүнхараагаас холдоогүй нь анхаарал татна.
Д.ЦЭЭПИЛ