Мах экспорт 3-4 мянган тонноос хэтрээгүй

Хуучирсан мэдээ: 2016.12.15-нд нийтлэгдсэн

Мах экспорт 3-4 мянган тонноос хэтрээгүй

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Ишээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-“Бичигт” боомт дахь 800 адууг хаана байршуулж байна вэ. Малчдаас худалдаж авсан учраас нөхөн төлбөрийг хаанаас олгох вэ?

-Бичигтийн боомтын асуудлаар манайхаас нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна. Олон улсын мал амьтныг хуурай замаар тээвэрлэх нөхцөл гэж байдаг. Малыг хучлагатай, дулаан дэвсгэртэй, өвс тэжээлтэйгээр тээвэрлэх үүргийг хүлээж чадаагүй гэх анхааруулгыг өгөөд байгаа. Тухайн бизнесийн байгууллагынхан буцаан татаж аваад мал бэлтгэлд өгөөд хил гаргах боломж аж ахуйн нэгжүүдэд нээлттэй байна.

-Одоогоор Монгол Улсын махны экспорт ямар түвшинд байна вэ. Экспорт буурсан гэх мэдээлэл үнэн үү?

-Махны экспорт буурсан нь үнэн. Мах экспортын оргил үе нь 2010 онд л байсан. Тухайн онд 28 мянган тонн мах экспортолж байсан. Хэдий тийм ч түүний ихэнх хувь нь дамжин өнгөрөх зориулалттай байсан. БНХАУ-аар дамжин өнгөрч Вьетнам руу ямааны мах ихэвчлэн гаргасан. Сүүлийн жилүүдэд 3-4 мянган тонноос илүү гараагүй. Малын эрүүл мэндийг сайжруулах нэн тэргүүний асуудал бий. Үүний дараа махны экспортоо түлхүү нэмэх боломж бүрдэнэ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж