Ард түмний санал асуулгаар кино бүтээх “Кино код” нэвтрүүлэгт зочноор уригдсан дуучин Т.Ариунаагаас хөтлөгч “Танд кинонд тоглох санал ирвэл та тоглох уу?” хэмээн асуухад “Мэдээж зохиолоо уншиж үзнэ. Таалагдвал тоглоно. Ард түмнийхээ итгэлийг алдахгүй, дүрээ сайн гаргах өгөхийн тулд хичээнэ шүү” хэмээн хариулж байсан удаатай. Дуучин бүсгүй үнэхээр ч кинонд тоглох нууцхан хүсэлтэй байсан бололтой, кино урлагт хүч сорихоор хэдийнэ ажилдаа ороод буй гэнэ. Түүний тоглох кинонд Монголын рок попын одод ч бас тоглох сурагтай. Гэхдээ энэ талаараа дуучин бүсгүй нууцалж байгаа төдийгүй ирэх есдүгээр сард киногоо олонд дэлгэх юм гэнэ.
Тэрбээр энэ киногоороо хэр сайн жүжигчин болохоо монгол түмэндээ харуулах аж. Мэдээж хэрэг өөрийнхөө клипийг хийхдээ олон янзын дүр бүтээж байсан дуучин Т.Ариунаагийн хувьд ямар ч дүрийг бүтээж чадна гэдэгт фэнүүд нь итгэлтэй байгаа юм. Ямартай ч дуучин Т.Ариунаа кино урлагт хөл тавих нь.

М.Анир