Зөөврийн хоолоор үйлчлэхийг албан ёсоор хоригложээ

Хуучирсан мэдээ: 2016.12.16-нд нийтлэгдсэн

Зөөврийн хоолоор үйлчлэхийг албан ёсоор хоригложээ

Орхон аймгийн мэргэжлийн хяналтын газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Хяналт шалгалтад томоохон худалдаа үйлчилгээний төв, зах, дэлгүүр, супермаркет, мөн 40-өөс дээш суудалтай хүлээн авалт хийдэг баар, зоогийн газрууд хамрагдаж байна.

Шалгалтын хүрээнд хүүхдийн бэлгэнд орж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд, архи согтууруулах ундааны худалдаа, улсын хэмжээнд цэцэг өвчин гарсантай холбогдуулж гарал үүслийн бичиггүй махны худалдаа үйлчилгээнд хяналт шалгалтыг хийж байна.

Мөн шинэ жилийн хүлээн авалтыг зориулалтын бус зал танхимд зохион байгуулах, зөөврийн хоол хүнсээр үйлчлэх зөрчил гардаг. Иймээс аймгийн мэргэжлийн хяналтын газраас анхаарал татсан газруудад албан тоот шаардлага хүргүүлж, зөөврийн хоолоор үйлчлэхийг албан ёсоор хоригложээ.

ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж