2017 онд ОХУ-ын Сочи хотноо болох чарганы төрлүүдийн ДАШТ болох байсан ч цуцлагдсан билээ. Цана, чарганы холбоо /IBSF/ шийдвэрээ өөрчлөн энэхүү тэмцээнийг Германд зохион байгуулахаар болжээ.
Оросын тамирчид сэргээшийн асуудалтай хутгалдаж “Сочи 2014” өвлийн олимпийн наадмыг зохион байгуулахдаа маш олон тамирчныхаа сорьцыг хольсон хэмээн Ричард Макларен мэдэгдэж байсан. Мөн тухайн үеийн Спортын сайд Мутког энэхүү асуудлыг нуун дарагдуулсан хэмээн буруутгаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Олон улсын олимпийн хороо Оросын нутаг дэвсгэрт ямар нэгэн тэмцээн уралдаан зохион байгуулах, төлөвлөх тал дээр татгалзахыг салбар хороодоосоо хүсэмжилсэн мэдэгдэл гаргасан юм
Ч.БОЛ