Р.Чойномын мэндэлсний 75 жилийн ойг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Р.Чойномын мэндэлсний 75 жилийн ойг тэмдэглэнэ

Төрийн соёрхолт, яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 75 жилийн ой ирэх сарын 10-нд тохиож байна. Ойн хүрээнд Р.Чойномын нэрэмжит “Өд” сангаас их найрагчийн бүтээлийг цувралаар хэвлэн гаргах, “Оюухай” яруу найргийн наадмыг зохион байгуулах зэрэг ажлыг төлөвлөөд байгаа юм. Их найрагчийн нэрэмжит “Оюухай” яруу найргийн наадам энэ намар Хэнтий аймгийн Дархан суманд болно. Тус яруу найргийн наадамд оролцох хүсэлтэй яруу найрагчдын бүтээлийг “Өд” сангийн байранд ирэх есдүгээр сарын 15-ныг хүртэл хүлээн авах юм байна.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж