“Щелкунчик” ярьдаг болов

Хуучирсан мэдээ: 2016.12.09-нд нийтлэгдсэн

“Щелкунчик” ярьдаг болов

“Щелкунчик” буюу бидний хэлдгээр “Цөмөөхэй” балет 124 нас хүрчээ. Гэвч хүүхэд төдийгүй урлаг судлаач, сонирхогчдыг, бишрүүлсэн хэвээрээ байна. Энэхүү алдарт бүтээлийг гарахаас гурван жилийн өмнө П.И. Чайковскийд зул сарын баярт зориулсан, үлгэрийн балет захиалсан нь одоог хүртэл тоглогдсоор, хүн төрөлхтөнг байлдан дагуулсаар байна.

Хүүхэд бүхний хүсдэг иг “Цөмөөхэй”-д баг зүүсэн Дроссельмейер тоглоом амилуулдаг. Бяцхан охин Мариг эцэг Дроссельмейр нь түүнд Щелкунчик гэсэн самар цөмж чаддаг хүүхэлдэй бэлэглэнэ. Хүүхэлдэй хэдийгээр хачин жигтэй харагдсан ч Марид маш их таалагджээ. Дроссельмейер илбэчний дүрээр дахин ирэхэд “Цөмөөхэй” цэрэг болон хувирна. Ингээд гэнэт хулганы хааны удирдлагаар хулганууд гарч ирэхэд зоригт Щелкунчик цэргүүдийг тулаанд татан оруулж дайтна. Цэргүүдийн ялалтаар тулаан өндөрлөж, царай муутай Щелкунчик гэнэт өөрчлөгдөж, зэрэмдэг хүүхэлдэй байхаа больж, царайлаг сайхан ханхүү болж хувирна. Дахиад л гэнэтийн үйл явдлууд тохиолдоно. Мари хүүхэлдэйнүүдтэйгээ цуг тэнгэрийн эрхэс, үзэсгэлэнт сүлд модны дор очиж, тэднийг цасан ширхэг тойрон наадна. Гэтэл энэ сайхан бүхнийг эвдэн хулганууд тэдэн рүү дайрна. Ханхүү ялна. Бүгд бүжиглэж, хулганы хааны цэргийг ялсан ялалтаа тэмдэглэн хөгжилдөнө. Олон орны хүүхэлдэйнүүд амийг нь аварсан Мариг тойрон бүжиглэнэ. Конфитюрнбург хотынхон Мари Щелкунчик хоёрт зориулан баярын үдэшлэг хийнэ. Шоколад, төрөл бүрийн чихэр, бялуу гээд олон амттан бүжсэн энэ үдэшлэг Маригийн амьдралд тохиолдсон хамгийн сайхан баяр байлаа. Энэ бол зөвхөн үлгэрийн зүүд байжээ. Үлгэрийн ертөнцөд хийсэн сонирхолтой аялал.

..Эдүгээ Монголоос гадна Орос, АНУ, Итали, Британи, Хятад,Герман, Вьетнам, Бразил, Канад гээд дэлхийн бусад олон оронд “Цөмөөхэй” балетыг тогложээ.

Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн Германы зохиолч Хофманы үлгэрээс сэдэвлэсэн “Шелкунчик” бүжгэн жүжиг нь дэлхийн сонгодог урлагийг үзэгч, сонсогч олонд танилцуулах, дурлуулах сурах бичиг нь гэвэл зохилтой.  

Бага насны хүүхдэд энэхүү бүтээлийг сонсгож, үзүүлсэн тохиолдолд тэд сонгодог бүтээлд бүхий л насаараа шунан дурласаар байх тийм ер бусын илбэ шидийн гэмээр соронзодох чадвар “Шелкунчик”-ийн аялгуунд оршиж байх шиг.

Тиймийн учир энэ гайхамшигт бүтээлийг зөвхөн театрын тайзнаа бус өгүүлэхүйн урлагийн төрлөөр илүү олон хүнд тэр дундаа хүүхэд, багачууддаа хүргэх зорилгоор “Тайзу медиа” студи “аудио ном” “СОНСДОГ ҮЛГЭР” болгон гаргажээ.

Мөн Үзэсгэлэнт гүнж Одеттагийн тухай Германы эртний домгоос сэдэвлэн бичигдсэн өвөрмөц шийдэл, давтагдашгvй хөгжмөөрөө vзэгчдийн сонирхлыг татдаг дэлхийн сонгодог урлагын ноён оргилын нэг болох “Хунт нуур” бүжгэн жүжгээс сэдэвлэсэн “Хунт нуур” аудио номыг ч сонгодог урлаг сонирхогчдын сонорыг мялаахаар хэвлэсэн байна. Сонгодог урлагийн ертөнцөөр хүүхдүүдээ аялуулахыг хүсдэг эцэг, эхчүүдийн хамгийн гоё бэлэг энэ биш гэж үү?

Л.ТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж