“Хүүхдийн элч” мисс хөгшин нөхрөөсөө салав

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

“Хүүхдийн элч” мисс хөгшин нөхрөөсөө салав

БНСУ-ын “Kerry
models” агентлагт ажилладаг загвар өмсөгч, мисс Т.Ундармаа “Монголын
хүүхдийн элч”-ээр томилогдсон нь саяхан. Тэрбээр өнгөрсөн хугацаанд
хүүхэд багачуудад туслах зорилгоор “Жавхланттөгс” хэмээх хүмүүнлэгийн
сан байгуулж, олон арга хэмжээ зохион байгуулсан юм билээ. Үүнийгээ хүнд
өвчний улмаас нас барсан эгчийнхээ дурсгалыг хүндэтгэн, хүмүүнлэгийн
үйлс бүтээх болсон хэмээн тайлбарладаг. Хөдөө орон нутгийн сургуульд
компьютер бэлэглэж, хүүхэд залуусыг сургалтад хамруулах зэргээр олон
талын үйл ажиллагаа явуулдаг сангийнхаа ажлыг Т.Ундармаа өөрөө удирддаг
аж. Харин ийнхүү “Монголын хүүхдийн элч”-ээр томилогдсон учраас цаашид
олон улсын байгууллагатай хамтарч ажиллах болсон мисс бүсгүй маань
хувийн амьдралын хувьд тун тааруу яваа. Нас тогтсон чинээлэг солонгос
эртэй багагүй хугацаанд хамт амьдрахдаа загварын агентлагт нэр хүнд олж,
хүмүүнлэгийн сангаа хөл дээр нь босгож чадсан тэрбээр өдгөө өөрийн
замыг хөөхөөр шийдэж. Цагтаа эх орондоо зохиогдсон “Miss Mongolia-2007”
тэмцээний “Miss intercontinental” өргөмжлөлийг хүртэж байсан гоолиг
бүсгүй өнгөрсөн сард гэртээ ирсэн бөгөөд олны нүдэнд өртөхгүйг хичээж
суугаа аж.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж