Технологийн салбарын тэргүүлэгч компаниуд болох YouTube, Facebook, Twitter, Microsoft цахим терроризмтой тэмцэх зорилгоор мэдээллийн нэгдсэн сан байгуулахаар болжээ. Сүүлийн үед цахим сүлжээ, сошиал сайтуудын хэрэглээ эрчимтэй өсч буйг дагаад террорист бүлэглэлүүд өөрсдийн үйл ажиллагаагаа цахимаар сурталчлах, гишүүн элсүүлэх зэрэгтээ ашиглах нь ихэсчээ.
Тиймээс хүчирхийлэл харуулсан зураг, бичлэг терроризмийг сурталчилсан болон өдөөн турхирсэн зэрэг контентуудыг цахим орчинд цацагдахаас сэргийлэх, тэдгээр мэдээлэллийг харилцан солилцох, мэдээллийн сан үүсгэх зэрэг ажлуудыг хийх аж.
Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын Засгийн газар дээрх дөрвөн компаниас ISIS бүлэглэл террорист агуулга бүхий контентуудыг цахим ертөнцөд түгээж байгаагийн эсрэг тэмцэхэд тусална уу хэмээн хүссэн ба уг хүсэлтийн дагуу ийнхүү ажил хэрэг болгож байгаа бололтой.
Т.МӨНХ