Өнгөний технологиор гацуураа чимээрэй

Хуучирсан мэдээ: 2016.12.08-нд нийтлэгдсэн

Өнгөний технологиор гацуураа чимээрэй

Бид өнгө будагийг ашиглах үед өнгөний код гэх нэршлийг ашигладаг. Яг өөрийн хүссэн өнгөө зөвөөр гаргахад танд өнгөний код тусалдаг. Өнгө бүр өөрийн кодтой. Энэхүү системийг хөгжүүлэгч Pantone компани  хэрэглэгчдэдээ нэгэн онцгой бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Энэ бол гацуурын чимэглэл. Шилэн бөмбөлөг бүр өөр өөрийн өнгөтэй ба тус өнгөнийх нь код бичээтэй байна.

Өөрийн хүссэн өнгөө, кодных нь мэдээлэлтэйгээр чимэглэл болгон гацуураа чимэхийг хүсвэл нэг бүрийнх нь үнэ 20 ам.доллар аж.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж