Портланд Маркус Кэмбиг авч үлдэхийг хүслээ | News.MN

Портланд Маркус Кэмбиг авч үлдэхийг хүслээ

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Портланд Маркус Кэмбиг авч үлдэхийг хүслээ

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны плэйоффын хамгийн сонирхолгүй цуврал Фэникс Санс, Портланд Трэйл Блэйзэрс багуудын хооронд өрнөж магадгүй гэдгийг сонирхогчид таамаглаж байсан байх.Тэгвэл энэ таамгийг өчигдөр Брэндон Ройгүй Портландын залуучууд эвдэж, Фэниксыг талбай дээр нь буулган авч, цувралыг 1-0 харьцаагаар тэргүүлж эхэллээ. Гол нь энэ хожилд Маркус Кэмби маш их нөлөө үзүүлсэн.
Эсрэг багийн лидер Амаре Стадмайрын тоглолтыг хязгаарлаж чадсан хүн бол Кэмби.Ийнхүү гайхалтай ялалтыг байгуулж багийн удирдлага болоод хөгжөөн дэмжигчидээ баярлуулсан ахмад тоглогч Маркус Кэмбиг баг нь 2 жилийн 21 сая долларын гэрээгээр авч үлдэхийг хүсчээ.Энэ гэрээг албан ёсоор зарлаагүй байгаа ч ямартай ч хийх гэж байгаа нь тодорхой бололтой.Харин энэ үйлдэл нь бэртэлтэй байгаа төвийн тоглогчид болох Жоэл Прзубилла, Грэг Оүдэн нарыг хэрхэх гэж байгаа нь  ойлгомжгүй болж ирлээ. Маркус Кэмби дээрх 2 төвийн тоглогчийн хамтаар талбайд хэрхэн гарах нь сонирхолтой байна.Аль эсвэл Оүдэн, Прзубилла нарын хэн нэг нь ирэх оны багийн бүрэлдэхүүнд багтсангүй юу?

Score studio.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

энхээ 2010-04-20 203.194.119.208

gogo site bna axiad ilvv zondoo olon nba iin talaar olj hvmvvsd ilvv ixiig tvgeegeerei

Avatar

Зочин 2010-04-20 182.160.6.232

ooshoo ih nba iin talaar

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж