Google 100 хувь сэргээгдэх эрчим хүч хэрэглэнэ

Хуучирсан мэдээ: 2016.12.08-нд нийтлэгдсэн

Google 100 хувь сэргээгдэх эрчим хүч хэрэглэнэ

Интернетийн гигант Google компани 2017 он гэхэд зөвхөн сэргээгдэх, эко эрчим хүч ашиглана хэмээн албан ёсны блогтоо мэдээлжээ.

Тус компаниас мэдээлснээр цахилгааны хэрэглээгээ бүгдийг нь хангахад хүрэлцэхүйц хүчин чадал бүхий салхи болон нарны эрчим хүчний төхөөрөмж худалдан авсан аж. Өнгөрсөн жилийн байдлаар Google эрчим хүчний нийт зарцуулалтынхаа 44 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангаж байсан ба ийнхүү ирэх жилээс 100 хувь болгоно гэжээ.

Ингэснээр тус компанийн дэлхийн өнцөг булан бүрт байрлах дата төвүүд болон оффисууд зөвхөн сэргээгдэх эрчим хүч ашиглах юм байна.

Сэргээгдэх эрчим хүчний үнэ буурч салхин болон нарны эрчим хүчний үнэ 60 ба 80 хувиар тус тус хямдарсан байгаа энэ үед Google компани дэлхийн хэмжээнд хэрэгжиж буй сэргээгдэх эрчим хүчний 20 төсөлд оролцож байгаа юм байна.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж